Wednesday, February 8, 2012

Халдварт өвчний талаар гэр бүлийн гишүүдэд өгөх зөвлөмж

Өвөрмөц урьдчилан сэргийлэлт:

Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын гуравт вакцинд сайн дураар хамрагдах. Дэлгэрэнгүй мэдээллийг ХӨСҮТ-ийн 11-451798, 11-455388 гэсэн дугаарын утаснаас лавлах

Өвөрмөц бус урьдчилан сэргийлэлт:

Бага насны хүүхэд эсвэл багадаа гахай хавдар тусаж байгаагүй насанд хүрсэн /эцэг, эх, ах, эгч/ гэр бүлийн гишүүд дархлаагаа дэмжих /Витамин С, салимон гэх мэт/

Ø Хүн бүр амны хөндий, хоолойгоо өглөө, оройд тамедины уусмал, 10%-хоолны давсны болон царвангийн уусмалаар тогтмол зайлах

Ø Гэр бүлийн гишүүд амны хаалт зүүх, амны хаалтыг 2 цаг тутам солих

Ø Өрөө тасалгаанд агааржуулалтыг 2 цаг тутамд 15 минутаас доошгүй хугацаанд хийж, чийгтэй цэвэрлэгээг өдөрт 3-4 удаа тогтмол хийх

Ø Гахай хавдар өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харъяа өрхийн эмнэлэг, ХӨСҮТ-д хандах

Ам, хоолой зайлах уусмалыг бэлтгэх арга

Бэлтгэх уусмал

Бэлтгэх аргачлал

1

Хоолны давсны 10%-ийн уусмал

1 литр буцалсан усанд 10 гр давс хийж найруулна. / бэлтгэсэн даруйд зайлах/

2

Содын уусмал

1 литр буцалсан усанд 10 гр сод хийж найруулна. / бэлтгэсэн даруйд зайлах/

3

Царвангийн уусмал

500 мл усанд 200 гр царван хийж буцалгаад хандалж бэлтгэнэ.

4

Сармисны уусмал

500 гр халуун усанд нунтагласан 4-5 хумс сармис хийгээд 5 минутын дараа хоолойг зайлна.

Мөн 1 хумс сармис зажлуулж 20-30 минутын дараа амаа угаана.

5

Тамедины уусмалыг эмийн сангуудаас худалдан авч хэрэглэнэ.

Менингококкт халдвараас сэргийлье

Менингококкт халдвар нь гэнэт 38-39 хэм ба түүнээс дээш халуурах, толгой, үе мөч өвдөх, хоолонд дургүйцэх, ядарч сульдах, цөөн тоотой буюу 2-3 удаа бөөлжих, цочиромтгой болох, татах, биенд нь хүрэх, чанга дуу чимээ, хурц гэрэл зэрэгт цочрох, бага насны хүүхэд гэнэт чарлаж уйлах, доод мөчөөс эхлэн цусархаг, заримдаа бүх биеэр улаан бурханы тууралттай төстэй гүвдрүүт улаан тууралт гарна.

Гүвдрүүт улаан тууралтыг нэг бүрчлэн шалгаж үзэхэд зарим нэг нь голоосоо цусархаг шинжийг агуулсан байдаг.

Дээрх шинж тэмдэг илэрвэл:

Чингэлтэй дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн 70110716 тоот утас болон насанд хүрэгчдийн түргэн 103, ХӨСҮТ /халдварт өвчин судлалын үндэсний төв/-ийн 100 тоот утсанд яаралтай хандаарай.

Урьдчилан сэргийлэлт

ü Өнлөө босоод, орой унтахын өмнө бүлээн ус, сармисны уусмал, нимбэгний уусмал, тамедины уусмал, царвангийн уусмал зэргийн аль нэгээр нь хоолойгоо зайлаарай.

Ам хоолой зайлах уусмалыг бэлтгэх арга

Бэлтгэх уусмал

Бэлтгэх аргачлал

1

Хоолны давсны 10%-ийн уусмал

1 литр буцалсан усанд 10 гр давс хийж найруулна. / бэлтгэсэн даруйд зайлах/

2

Содын уусмал

1 литр буцалсан усанд 10 гр сод хийж найруулна. / бэлтгэсэн даруйд зайлах/

3

Царвангийн уусмал

500 мл усанд 200 гр царван хийж буцалгаад хандалж бэлтгэнэ.

4

Сармисны уусмал

500 гр халуун усанд нунтагласан 4-5 хумс сармис хийгээд 5 минутын дараа хоолойг зайлна.

Мөн 1 хумс сармис зажлуулж 20-30 минутын дараа амаа угаана.

5

Тамедины уусмалыг эмийн сангуудаас худалдан авч хэрэглэнэ.

· Хамар хоолойн цочмог болон архаг үрэвслийг эмчлүүлэх

· Хамрын салстыг сонгино, сармисны тосон хандаар арчих

· Сармисыг хоолондоо угааж цэвэрлэн чанахгүйгээр хэрэглэх

· Витаминаар баялаг аньс, нэрс, чацаргана, нохойн хүшуу, нимбэгийг хоол хүнсэндээ 7 хоногт 3-4 удаа хэрэглэх

· Халуун сүү аарц хэрэглэх

· Өрөө тасалгааг чийгшүүлэх, агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх

· Дулаан хувцаслах /хүүхдэд малгай ороолт, бээлийг заавал хэрэглүүлэх/

· Нэн шаардлагагүй үед олон нийтийн газраар явахгүй байх

Анхаарал хандуулсан танд баярлалаа

Гахайн хавдраас сэргийлье

Ойрын үеэс гахайн хавдар менингит зэрэг халдварт өвчнүүд ихсэх болсонтой холбогдуулан та бүхэнд сэрэмжлүүлэг хүргэж байна.

Гахан хавдар өвчний тухай товч ойлголт:

Гахайн хавдар нь вирусын гаралтай агаар дуслын замаар дамжин халдварлаж, булчирхайлаг эрхтнүүдийг сонгомлоор гэмтээдэг халдварт өвчин юм. Ихэвчлэн 4-16 насны хүүхэд өртөмхий байна.

Халдварын нууц үе:

Халдвар авснаас хойш эмнэлзүйн анхны шинж тэмдэг илрэх хүртэлх хугацааг хэлэх бөгөөд гахай хавдар өвчний нууц үеийн хугацаа 12-25, дунджаар 21 хоног байна. Нууц үедээ гадаад орчинд хамгийн халдвартай байна.

Халдварын үед илрэх шинж тэмдэг:

Энэ өвчний үед толгой өвдөх, хоолонд дургүй болох, бие сулрах, юм зажлах, залгихад эрүүн доор хөндүүрлэх, шүлс багасаж, ам хуурайших, чихний ар хонхор, шанаа хацраар хавдах, гэдэс базлах, суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг. Гахай хавдраар өвчилсөн тохиолдолд насан турш дархлаа тогтоно.

Өвөрмөц урьдчилан сэргийлэлт:

Улаан бурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг хавсарсан гуравт вакцинаар /УГУ/ 2009 оны 9-р сараас эхлэн товлолын дагуу 9 сартай, 2 настай хүүхдэд 2 удаагийн тунгаар дархлаажуулж байна.

Гэрээр эмчлэгдэж буй өвчтөнд өгөх зөвлөмж

· Өрхийн эмчийн хяналтанд эмчлүүлж, хэвтрийн дэглэмийг 14-20 хоног сахих /Учир нь нойр булчирхай, хөхний булчирхай, төмсөг зэрэг эрхтэнд үрэвсэл үүсгэдэг./

· Хоол хүнсэндээ хүнсний ногоог түлхүү хэрэглэх

· Тос өөх багатай шөлтэй хоол идэх

· Шингэн зүйлийг халуун бүлээнээр уух

· Хавдсан хэсэгт бүлээн жин тавих /жижиг ундааны саванд халуун бүлээн ус хийж/

· Амны хаалт хэрэглэх

Хориглох зүйл:

· Даарахгүй байх

· Хийжүүлсэн ундаа, шоколад хэрэглэхгүй байх

· Олон нийтийн газраар халдвартай хугацаанд явахгүй байх

· Аяга халбага тусдаа хэрэглэх

Анхаарал хандуулсан танд баярлалаа