Эрүүл хүүхэд аян" орон даяар эхэллээ. Нээлтийн арга хэмжээ 2012-03-19-нд 15 цагаас Соёлын төв өргөөнд боллоо. Уг арга хэмжээнд “Эрүүл хүүхэд аян”-ыг санаачлагч ерөнхий сайд С. Батболд болон албаны бусад хүмүүс оролцож үг хэлэв. Мөн тус нээлтэнд Улаанбаатар хотын дүүрэг, хороодын эмч, сувилагч, багш, сурагчдын төлөөлөгчид өөрсдийн салбарыг төлөөлөн дуу хоолойгоо хүргэлээ. Насанд хүрэгчдийн нийт өвчлөлийн 60-70% нь хүүхэд насанд туссан өвчний суурин дээр архагшин үлддэг гэсэн судалгаа гарчээ. Тиймээс уг аяны эцсийн зорилго нь монголын ирээдүй болсон хүүхэд багачуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулснаар одоо байгаа өвчин эмгэгийг илрүүлж эрүүлжүүлэх явдал бөгөөд улмаар энэ нь улс орны маань хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах юм гэж ойлгож байна. Үүнд эмч, сувилагчдын үүрэг их бөгөөд эцэг эхчүүд, багш , сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг хариуцлага ч түүнээс дутахгүй их юм. Хэрэв та энэ талаар нарийн лавлагаа авах бол харьяа дүүргийн эрүүл мэндийн нэгдэл болон өрхийн эрүүл мэндийн төвөөс ирж мэдээлэл авна уу! Та бүхнийг уг аянд хариуцлагатай хандаж, оролцоорой гэж уриалж байна! Монголын үрс маш олон болтугай!
Ц. Эрдэнэ-Очир