Friday, April 12, 2013

СЭРЭМЖЛҮҮЛЭГ! ТОМУУГИЙН A(H7N9) ВИРУСЫН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ!


2013 оны 4-р сарын 11
Хятад улсын Шанхай хот, түүнийг тойрсон Анхуй, Жежианг Жиангсу зэрэг мужуудад томуугийн A(H7N9) вирусын хүний өвчлөл бүртгэгдээд байна. Иймээс уг халдвараас сэргийлэх, сонор сэрэмжтэй байх талаар ард иргэддээ зөвлөж байна. Үүнд:
  1. Өвчлөл бүртгэгдсэн газар нутагт (Шанхай, Жиангсу, Зеижианг, Анхуй г.м) онцын шаардлагагүй бол зорчин явах, зочин хүлээж авахыг түр хойшлуулах.
  2. Хувийн ариун цэврийн дэглэмийг сайтар сахих, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах.
  3. Гараа сайтар савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх,
  4. Нус цэрээ ил хаяхгүй байх, ханиаж найтаахдаа амаа дарах, салфетка хэрэглэх.
  5. Шувууны гаралтай бүтээгдэхүүнтэй болгоомжтой харьцах, бүрэн боловсруулж хэрэглэх ба эрүүл ахуйн шаардлага хангасан газраас худалдаж авах.
  6. Тагтаа, галуу мэтийн зэрлэг шувуу барьж, агнах, өвчилсөн, үхсэн шувууны сэг зэм, сангастай харьцахгүй байх, усны шувуутай гол, нуурын усыг аль болох хэрэглэхээс зайлсхийх, хэрэглэх бол заавал буцалгаж хэрэглэх.
  7. Биеийн эсэргүүцлийг сайжруулах, аминдэмээр /витамин С, чацаргана, аарц / баялаг хоол, хүнс хэрэглэх.
  8. Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийх, 2 цаг тутамд агааржуулалт хийж байх
  9. Хэрэв халуурах, ханиах, толгой, хоолой, булчингаар өвдөх, ядрах, амьсгалахад бэрхшээлтэй болох зэрэг томуугийн шинж тэмдэг илэрвэл даруй эмчид хандах.