Sunday, April 15, 2012

Архи тамхины хор эх болон урагт яаж нєлєєлдєг вэ



ТАМХИНЫ НЄЛЄЄ
Тамхинд агуулагдах никотин нь судсыг нарийсгаснаас
ихсийн цусан хангамж багасган дараахь эмгэг vvсдэг.
Эхэд-Зулбах
-Дутуу тєрєх
-
Ихэс тvрvvлэх
-
Ихэс ховхрох
-Ургийн ус гарах
-
Ихсийн дутмагшил
УРАГТ
-Жирэмсний явцад тамхи татах нь хvvхэд илvv болон дутуу хуруутай тєрєх эрсдэлд хvргэдгийг эрдэмтэд судлан тогтоожээ. Энэ согогийг полидактили, синдактили, адактили гэж нэрлэдэг. Полидиктали гэдэг нь гар хєлдєє илvv хуруутай тєрєх, синдактили гэдэг нь хайрс салстай хуруу болоод хоорондоо ургаж нийлсэн тєрєх, адактили гэдэг нь гар, хєлгvй тєрєхийг нэрлэдэг.
-Жирэмсэн эх єдєрт хагас хайрцаг тамхи татахад энэ эрсдэл 29, 11-20 ширхэг - 38, 21 ширхэг, тvvнээс их бол 78 хувийн эрсдэлтэй байдаг байна.
-Судлаачид АНУ-д сvvлийн таван жилд тєрсєн 6.8 сая тєрєлтийн баримт дээр тулгуурлан дvгнэлтээ гаргажээ. Тэднээс 5171 хvvхэд илvv мєч, хуруутай тєрсєн бєгєєд шалтгаан нь эхчvvд жирэмсэн vедээ тамхи татсанаас болжээ. Yvний улмаас
-Ургийн хєгжил саатах
-Тагнай цоорхой
-Сэтэрхий уруултай тєрєх
-Хvvхдэд бусад олон тєрлийн хор нєлєєтэй бєгєєд тамхичин эхээс тєрсєн хvvхэд насан туршдаа тарган буюу илvvдэл жинтэй байх магадлалтай. Мєн нярайн гэнэтийн vхлийн шалтгаан болдгийг ч тогтоожээ.


ХАРИН АРХИНЫ НЄЛЄЄНИЙ ТУХАЙД
Жирэмсэн vед архи хэтрvvлэн хэрэглэхэд ургийн архины хам шинж “фетальный алкогольный синдром” vvсдэг. Энэ нь 1000 жирэмсэнд 1-2 тохиолддог бєгєєд архаг архичин эмэгтэйчvvд, эсвэл нэг удаад архи хэтрvvлэн уухад vvсдэг байна.
Эрдэмтдийн судалгаагаар, архи эхсээр шууд нэвтрэх бєгєєд цэвэр спиртээр тооцоход хоногт 50 мл-ээс их хэрэглэхэд 32 хувьд хєгжлийн гажигтай, vvнд 12 хувь нь жижиг тархитай тєрдєг.
Энэ хам шинж нь:
-Микроцефали /тархи жижиг/
-Микроофтальми /нvд жижиг
-Ургийн хєгжил баригдах
-Оюун ухааны хомсдол болон бусад мэдрэлийн эмгэг vvснэ.
Архины спиртийг нэгжээр хэмждэг ба найман гр цэвэр спирт нэг нэгжтэй тэнцдэг байна. Тиймээс жирэмсэн эмэгтэйчvvд архийг 1-2 нэгжээс илvv хэрэглэж болохгvй.


ТАМХИНД АЛЬ БОЛОХ БАГА ХОРДОХ АРГА

1. Хамгийн гол нь тамхи татахыг хvсээгvй vедээ тамхи татахгvй байх. Иймээс хэн нэгэн "тамхилъя" гэсэн хvсэлтэнд "vгvй" гэж хэлж сурах.
2. Ямар нэгэн зvйл рvv єгсєж байхдаа болон биеийн тамир, биеийн хєдєлмєр эрхэлж байхдаа тамхи татахгvй байх. Учир нь энэ vед амьсгалын систем эрчимтэй ажиллаж хажууд тамхи татахгvй байж єдєр болгон урд єдрєєсєє цєєн тооны тамхи татах. Эдгээр таван аргыг мєрдлєг болгож чадсан бол та єєрийгєє тамхинаас гарахад бэлэн болсон гэж бодож болох нь.
ТАМХИНААС ГАРАХ 10 ЗАРЧИМ

1. Хэрэв танд чин хvсэл, хангалттай тэвчээр байвал та эмчийн тусламжгvйгээр тамхинаас гарахыг хичээгээд vз. Боломжгvй бол мэргэжлийн эмчид ханд.
2. Єдєр болгон татдаг тамхины тоог багасган аажмаар гарах эсвэл гэнэт хаях аргын аль нь єєрт тань тохирохыг олж тогтоох.
3. Яг тэдний єдрийг тамхинаас гарсан єдєр хэмээн тооцно хэмээн тэмдэглэж энэ єдрийг тамхи татмаар сангдсан vедээ байнга санаж байх.
4. Найз нєхєд болон гэр бvлээсээ сэтгэлийн дэмжлэг ав. Та тамхинаас гарч байгаа тул нэг хэсэгтээ уур уцаартай байж магадгvй гэдгээ урьдчилан анхааруул.
5. Хамт тамхинаас гарах найз нєхдєє ол. Энэ нь илvv vр дvнд хvргэдэг гэж мэргэжилтэнгvvд зєвлєж байгааг анхаар.

6. Шvдээ урьд байснаасаа удаан хугацаанд сайтар цэвэрлэж байх. Ингэснээр та шvдээ хэрхэн сайхан болж байгааг анзаарах бєгєєд хэдэн cap жилийн дараа ямар болохыг нь тєсєєлєн бод. Энэ vйлдэл мєн тамхины vнэрээс жигшиж сурахад тань тус болохыг сана.
7. Тамхи орлох ямар нэгэн зvйлийг гартаа барь. Ингэснээр та тамхи барьдаг зуршлаас аажимдаа салах болно.
8. Аль болох их ус уу. Ус таны биед огт хор болохгvй бєгєєд ус уухад тамхи татдаг vеийнхтэй адил амны булчин хєдєлж байдаг учир тамхи татдаг зуршлаас салахад тань тус болно.
9. Тамхи татмаар санагдангуут гурван удаа гvнзгий амьсгаа авч байх. Тамхи барихын оронд ямар зvйл бодогдож байгаагаа бичиж сурах.
10. Єглєє гvйх зэргээр биеийн тамираар хичээллэх. Эсвэл урлагийн ямар нэгэн тєрлийг сонирхох зэрэг болно.
Та бvхэн эдгээ
Тамхи бага тат

Жирэмсэн vедээ тамхи татах нь биеийн эрvvл мэндэд муугаар нєлєєлдгийг бvх эмч, эрдэмтэд нэгэн дуугаар сануулдаг. Тэр байтугай эмэгтэй нь ганцаараа биш, эрэгтэй нь мєн тамхи татдаг бол тухайн хосын хvvхэдтэй болох магадлал бvр 60 хvртэл хувиар буурч болзошгvй байна. Эрдэмтэд тамхи татдаг эмэгтэйчvvд хvvхэд олох боломж татдаггvй эмэгтэйчvvдээс даруй 30 хувь бага байдаг болохыг нотолжээ.

Согтууруулах ундаа бага хэрэглэ

Vvнийг бvгд мэддэг болсон нь сайшаалтай. Архи, бvх тєрлийн согтууруулах ундааг ихээр хэрэглэх нь эрэгтэй хvний vp тогтоох, эмэгтэй хvний жирэмсэн болох магадлалыг 35 хvртэл хувиар бууруулахаас гадна нэгэнт бий болсон vp хєврєлийн хєгжилд асар муу нєлєє vзvvлдэг байна.
Монголын үрс маш олон болтугай!

Та харшилтай юу?

Харшил буюу аллерги гэсэн нэр томьёог Австрийн хvvхдиин эмч К.Пирке 1906 онд анх хэрэглээнд оруулсан түүхтэй. Энэ нь allos–өөр, ergon-vйлчлэх гэсэн хоёр vгнээс бvтдэг байна. Харшил гэдэг нь тодорхой хvчин зvйл нэвтрэхэд бие махбодь байвал зохихоос хэт эмзэг, хүчтэй хариу vзvvлж, өөрөөр үйлчилж байгаа хэрэг юм.

Статистик мэдээнээс үзвэл дэлхийн хүн амын 20% нь харшилтай байдаг аж. Иймд энэ өвчин нь орчин үеийн дэлхий дахины томоохон асуудлын нэг болоод байна гэж болно. Сvvлийн 30 жилийн байдлаар харшлын тархалт нь арван жил тутамд хоёр дахин нэмэгдсээр насанд хvрэгчдийн 5%, хvvхдүүдийн 15% нь өвчилсөн байна.

шалтгаан

Гэр доторх тоос, хөгц, шавьж, ахуйн хими, амьтны vс, ургамлын тоосонцор /шарилжны/ , хvнсний бvтээгдэхvvн, эм тариа, будаг, нарны туяа, хvйтэн гээд бидний эргэн тойронд байгаа бараг юм болгон шахуу харшил үүсгэх боломжтой. Харшил буюу хүний дархлалын систем өөрөө ажиллаж эхэлдгийн гол “буруутнуудын” нэг нь гистамин нэртэй бодис юм.


Энэ болон үүнтэй төстэй бодисууд нь харшлын хариу урвал эхэлсэн үед цусанд их хэмжээгээр орж ирдэг. Yр дvнд нь судас өргөсөх, нарийн судаснаас шингэн ялгарах, арьс улайна. Үүнээс болж хамар, залгиурын салслаг бvрхvvл цочрон хамар битvvрч, нус гойжин, найтааж эхэлдэг.

Харамсалтай нь харшилтай холбоотой олон зүйл өнөөдрийг хүртэл тайлагдаагүй л байна. Жишээлэхэд, харшил нь гэнэт бий болоод, гэнэт алга болж болно. Тvvнээс гадна аль ч төрлийн харшил нь удамших магадлалтай байдаг. Тиймээс эцэг эхийн аль нэг нь харшилтай бол хvvхдэд нь өвчлөх магадлал 25% тай бол хоёулаа харшилтай бол харшил авах магадлал 75-80% хувиар өсдөг.

Явц

Хаана , хэрхэн vvсч байгаагаас нь шалтгаалан харшил нь ринит буюу нус гоожих, коньюнктивит буюу салст бүрхүүлийн үрэвсэл / нүд улайх, нуухтах, нулимс гоожих / , чонон хөрвөс, Квинкийн хаван, дерматит буюу арьсны үрэвсэл, гуурсан хоолойн багтраа буюу астм, анафилактик шок зэргээр илэрнэ.

Харшил үүсгэгчтэй таарсны дараанаас нус гойжин найтаалгаж, хамар загатнаж байгаа бол ринит буюу нусгайтах харшил.

Нулимс гойжиж, нvдэнд юм торсон мэт мэдрэмж төрөх, хорсох, гялбах шинж тэмдгvvд илэрвэл зовхины салст бүрхүүлийн үрэвсэл буюу коньюнктивит.

Хvнсний харшил нь хvvхдvvдэд голцуу диатез буюу сахарын харшил хэлбэрээр илэрдэг.

Чонын хөрвөс буюу манайхны ярьдгаар шарилжны харшил, дерматит буюу арьсны vрэвсэл нь арьсны харшилд орно.

Харшлын урвалын vйл явцын хамгийн муу хувилбар нь анафилактик шок юм. Энэ үг нь ana-эсрэг ба philaxis-хамгаалалт гэсэн утгатай грек үгнээс бүрддэг бөгөөд гэнэтийн цочролд орохыг хэлдэг. Ихэнхдээ таарахгvй эм хэрэглэх, эсвэл зөгий мэтийн элдэв шавьжинд хатгуулж, хазуулсны дараа vvсдэг. Анафилактикийн шоконд орох үед арьс гэнэт маш ихээр загатнан, амьсгаа боогдож артерийн даралт огцом буурч шоконд орно.

Бас нэгэн шинж тэмдэг нь судасны лугшилт маш сул болж, царай цонхийх хvйтэн хөлс асгардаг. Ингэж шоконд орсон үед заримдаа уушиг болон тархинд хаван vvсч vхэх аюлтай байдаг.

Харшилтай төстэй шинж тэмдгээр илэрдэг хуурамч харшлууд бас байдаг. Жишээлбэл:

  • Бие организмд гистамины өндөр тун vйлчилснээс vvссэн хуурамч харшил. Гистаминаар баялаг хvнсний бvтээгдэхvvн их хэмжээгээр хэрэглэх, зарим төрлийн эм уух, элэг болон гэдэсний зарим өвчний үед ажиглагддаг.
  • Дархлааны системийн хэвийн ажиллагаа алдагдсанаас vvсдэг хуурамч харшил. Стресс т орох тоолонд харшлынхтай адил шинж тэмдэг илрэх нь үүний нэг жишээ.
  • Бодисын солилцооны хэвийн ажиллагаа алдагдахад vvсэх хуурамч харшил. Хамгийн түгээмээл таардаг нь ердийн аспириныг шингээж чадахгүй байх явдал юм. Улмаар жинхэнэ ба хуурамч харшил үүссэн хосолсон үед аспирин болон бусад төрлийн өвчин намдаах анальгетикvvдийг хэрэглэх үед гуурсан хоолойн давхраа үүснэ. Мөн жирэмслэлтийн vед бие махбод урьдчилан таахын аргагvйгээр өөрчлөгддөг. Улмаар огт харшилгүй байсан хүн харшилтай болох, эсвэл харшилтай хүн эдгэрэх зэргээр таахын аргагүй өөрчлөлтүүд явагддаг.

Оношлогоо

Дөнгөж харшил эхэлж байгаа vед дараах шинжvvд илэрнэ. Үүнд:

  • Жил болгон тодорхой улиралд нус гойжих, нулимс урсах
  • Долоогоос олон хоногоо үргэлжилсэн шуугтниа ханиад
  • Шөнөөр хуурай ханиалгах ч өдөртөө зvгээр байх

    Эдгээр шинж тэмдгvvд илэрсэн тохиолдолд яаралтай харшлын эмчид хандах хэрэгтэй. Гэхдээ хуурамч харшил байж болох магадлал бий тул хуурамч нь батлагдвал жинхэнэ эх vvсвэрийг аль болох хурдан олох хэрэгтэй.

    Харшил үүсгэгч буюу аллергенийг тодорхойлохын тулд арьсны сорил, онцгой эсрэг биетийг шинжлэх арга, өдөөгч тестvvд, элиминационны тестvvд, хvйтэн ба халууны тестvvд болон бусад аргуудыг хэрэглэдэг.

Эмчилгээ ба Урьдчилан сэргийлэлт

Өнөөг хvртэл харшлыг 100% эмчилдэг арга гарч ирээгүй л байна. Тиймээс харшилтай тэмцэхдээ нэг бол дархлааны урвалыг өөрийг нь дарангуйлах, эсвэл харшлын явцад vvссэн өвчлөлтийг буй болгогч зvйлсийг саармагжуулах чиглэлээр эмчилгээ хийдэг. Гэхдээ зохистой эмчилгээ сонгон урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч чадвал харшлын илэрлийг хамгийн бага хэмжээнд нь хүргэх боломжтой.

Харшлын шинж тэмдгийн илэрлийг цаг алдалгүй дарах зориулалттай гистамины эсрэг үйлчилгээтэй бэлдмэлvvд маш олон байдаг. Иймд мэргэжлийн эмчид үзүүлэн зөвлөгөө авсны дараа тэдгээрээс өөрт тохирохыг нь сонгон үргэлж биедээ авч явж байх нь хамгийн зөв арга юм. Хэрвээ дэргэдэх хvн тань анафилактик шокын шинж тэмдэг илэрч байвал яаралтай тvргэн тусламж дуудах хэрэгтэй.
Тусгай дархлаа засал нь сүүлийн үед нэлээд хэрэглэгдэх болсон. Энэ эмчилгээний үед хэдэн долоо хоногийн туршид тухай бүрт илүү өндөр агуулгатай харшил үүсгэгчийг тарьдаг. Үүний үр дүнд хүний бие нь аяндаа ерөндөг боловсруулан гаргадаг байна. Гэвч энэ эмчилгээ нь хэдэн жилээр vргэлжилдэг сул талтай.

Харин хvнд хэлбэрийн харшлын vед иммуноглобулины цэвэрлэгээ, цус шүүх аргуудыг ашигладаг. Юунаас болж байгаагаас шалтгаалан харшлын өвчлөлийн цаашдын хувиралаас сэргийлэхийн тулд эмч тусгай харшил багасгах хоолны дэглэм барихыг зөвлөж болно.

Бусад зөвлөгөө зааврыг эмч тухай хүний бие махбод, ажил мэргэжил, амьдралын нөхцөл зэргийг харгалзан өгнө.

Эх сурвалж: Харшил судалалын нийгэмлэг