Тус үйл ажиллагаа нь 2011-08-04-ны өдрөөс эхлэн үргэлжилж байна. Үүнд нийт эмч-5, сувилагч-7, туслах ажилчин-2, оролцож, 06 сараас-5 настай хүүхдүүдийг дуудаж оруулсан. Энэ хугацаанд 08 сарын 6 ,7, 13, 14, 20, ны хагас, бүтэн сайн өдөр 10-19 цагын хооронд ажиллаж үзлэг шинжилгээ хийж хүүхдүүдийг хамруулсан болно. Нийт 1785 хүүхэд хамрагдахаас нийт 1775 хүүхэд 06 сараас 11 сар-289 хүүхэд, 1 настай 367 хүүхэд, 2 настай 333 хүүхэд, 3 настай 384 хүүхэд, 4 натай 219 хүүхэд, 5 настай 183 хүүхэд хамрагдаж, ХӨЦМ-өөр цус багадалттай-43,Үүнээс-10хүүхдийг шинжилгээнд явуулж цус багадалттай илэрсэн, сульдаа- 77, жин багатай -39 хүүхдийг илрүүлсэн. Нийт судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн ээж нарыг үзлэг хийж судалгаанд хамруулж, хоол тэжээл, цус багадалт, жин багадалтын талаар сургалт явуулсан. 85 хүүхдээс 32 хүүхэд төмрийн сироп ууж байсан. Үр дүн сайн үзүүлж байгааг энэ үзүүлэлт харуулж байна.
Дээрхи цус багадалттай хүүхдүүдийг диспансерийн хяналтанд авч, эмчлэн эрүүлжүүлэх төлөвлөгөөг гаргасан. Иймд цаашид үлдсэн хүүхдүүдийг шинжилгээнд хамруулж суурь өвчнийг илрүүлж эмчлэн үр дүнтэй хамтран ажиллах саналтай байна.
“Хүүхдийн хөгжил” хөтөлбөр хариуцсан эмч
Тайлан гаргасан эмч: /........................./Н Мягмарсүрэн /
Тайлан гаргасан сувилагч: /........................./Д. Уранчимэг/
Friday, August 26, 2011
ЧД-12 хороонд Дэлхийн зөн ОУБ-аас зохион байгуулсан суурь өвчтэй хүүхдүүдийн илрүүлэлтийн ажлын тайлан
Subscribe to:
Posts (Atom)