Thursday, November 24, 2011

Шэжид дүг өрхийн эмнэлэг дээр физик эмчилгээний шарлагын аппарат ажиллуулж эхлээд байна

Шэжид дүг өрхийн эмнэлэг дээр физик эмчилгээний шарлагын аппарат ажиллуулж эхэлсэнтэй холбогдуулан тус эмчилгээний тухай товч мэдээллийг орууллаа.

Хэт өндөр давтамжийн цахилгаан орны эмчилгээ (УВЧ эмчилгээ)

Хэт өндөр давтамжийн (30-300 Мгц) цахилгаан орноор организмд үйлчлүүлж эмчлэх аргыг (УВЧ) хэт өндөр давтамжийн цахилгаан орны эмчилгээний арга гэнэ.

Эмчлэх үйлчлэл: Үрэвслийн эсрэг, шүүрлийн, судас тэлэх, булчин сулруулах, дархлаа сэргээх, даавар өдөөх

Эмчилгээний заалт: Арьс ба арьсны өвчнүүд(хатиг, мундас, тэжээл хомсдлын шархлаа, идээт шарх, буглаа, хэсэг газрын түлэгдэл, хөлдөлт, хөхний үрэвсэл)

Дотор эрхтний хурц, хурцавтар үрэвсэлт өвчнүүд (уушиг, ходоод, элэг, шээс бэлгийн өвчин)

· Яс булчингийн системийн өвчнүүд(остеохондроз, ясны хугарал, ужиг остеомиелит, миозит, артрит, полиартрит, эпикондилит )

· Мэдрэлийн системийн өвчнүүд (тархины үрэвсэл, менингитийн цочмог ба сэдрэлийн үе, гэмтэл ба үрэвслийн гаралтай невралги, полиневрит, неврит, Рейногийн өвчин )

· Мөчнүүдийн захын судасны өвчин

· Амьсгалын замын өвчин (нармайн цочмог, архаг үрэвсэл, уушигны архаг , цочмог, ужиг үрэвсэл, сүрьеэгийн гаралтай болон шүүдэст пелевритүүд, идээт плеврит, гуурсан хоолойн тэлэлт г.м)

· Зүрх судасны өвчин (цусны даралт ихдэлтийн I-II үе, тромбофлебитын цочмог ба ужиг үе, судас хатуурч битүүрэхийн эхний үе, бөглөрмөл эндатеритийн үхжил )

Хориглох заалт: Хорт хавдар, даралт багасах өвчин, цусны системийн өвчин, зүрхний ишеми, ФК үеийн зүрхний бах, эхний үедээ байгаа тархины судасны гэмтэл, 3 сартайгаас хойш жирэмсэн, нармайн хөндийн уйланхайт буглаа, нойр булчирхайн өвчин, чихрийн шижингийн ретинопати 4 үе, цус алдалт, цусны эргэлтийн дутмагшлын үе

Аргачлал: УвЧ эмчилгээг хийхдээ өвчтөнийг модон орон дээр тохиромжтой байдлаар суугаа юмуу хэвтээ байрлуулна.

Үйлчлэлийг нимгэн хувцас, гипсэн боолтны гаднаас хийж болно. Үйлчлэх орчноос металл биетүүдийг холдуулах хэрэгтэй.

Зүрхний хэмийг алдагдуулах боломжтой учраас УВЧ орноор зүрхний хэсгийг үйлчлүүлдэггүй.

Эмчилгээ үргэлжлэх хугацаа: Насанд хүрсэн хүнд 10-15 минут. Хэрэв эмчилгээ дараалан 2 хэсэгт хийх бол дээрх хугацааг тэнцүү хуваана. Эмчилгээ өдөр бүр нийт 8-12 удаа хийнэ. Давтан эмчилгээг 2-3 сарын дараа хийнэ.

Инфра улаан цацралын эмчилгээ

Инфра улаан цацралыг эмчилгээ, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх аргыг инфра улаан цацралын эмчилгээ гэнэ.

Эмчилгээний үйлчлэл : Үрэвслийн эсрэг, судас тэлэх, тунгалгийн шингэнийг шүүрүүлэх,

Эмчилгээний заалт : Дотор эрхтний идээт бус хурц ба хурцавтар үрэвсэлт өвчнүүд, түлэгдэлт, хөлдөлт, удаан эдгэрдэг шарх, өвдөх хамшинжтэй захын мэдрэлийн системийн өвчнүүд (мэдрэлийн өвдөлт, миозит), яс булчингийн системийн гэмтлийн үр дагавар

Хориглох заалт : Хурц үрэвсэлт өвчнүүд, тархины цусны эргэлтийн хямрал, вегетатив дисфункц, симпаталаги

Аргачлал : Шарлагыг биеийн гэмтсэн хэсэгт явуулна. Гэрэл ойлгогчыг эмчилгээ хийх үедээ шарж байгаа гадаргаас 30-100см зайд байрлуулдаг.

Хөдөлгөөнтэй аппаратуудыг өвчтөний хажуу талаас гэрэл тусахаар байрлуулна.

Үйлчлэл үзүүлэх хэсгээс бусад хэсгийг даавуугаар хаах бөгөөд эмчилгээний үед нүдний хамгаалах шил зүүх хэрэгтэй .

Үйлчлэлийн эрчмийг өвчтөнд тааламжтай дулаан мэдрэгдэх зайгаар тохируулна.

Эмчилгээ үргэлжлэх хугацаа : 15-30 минут. Эмчилгээг өдөрт 1-2 удаа хийнэ. Курс эмчилгээ нь 5-7 удаагаас 15-20 удаа.

Гальвани гүйдлийн эмчилгээ


Тогтмол гүйдлээр организмд үйлчлүүлж эмчлэх эмчилгээний аргыг гальвани гүйдлын эмчилгээ гэнэ.

Жииргэвч: жийргэвчийн хэлбэр электродын хэлбэртэй адил зузаан нь 1см-ээс багагүй байдаг. Электродоос бүх талаараа 1-2 см илүү байх ёстой. Катод анодын жийргэвч тусдаа байна. Эмчилгээ хийсний дараа хоёр жийргэвч даавууг тус тусад нь усанд буцалгаж, угааж ариутгаж хатаана.

Электрод: Гальвани эмчилгээ хийх электродыг гол төлөв 0.3-1 мм зузаантай тугалга, хөнгөн цагаанаар хийдэг.

Эмчилгээ хийхдээ электродыг дараах аргаар байрлуулна.

1-рт дагуу аргаар буюу электродуудыг биеийн нэг талд байрлуулна. Энэ үед үйлчлэл захын эдүүдэд гол төлөв нөлөөлнө.

2-рт Хөндлөн аргаар буюу электродуудыг биеийн хоёр талд байрлуулна. Энэ тохиолдолд гүйдэл илүү гүний эдэд үйлчилнэ.

Эмчилгээний үйлчлэл: Үрэвслийн эсрэг, өвчин намдаах, тайвшруулах /анод дээр/, булчин сулруулах, бодисын солилцоо сайжруулах, шүүрэл нэмэгдэх /катод дээр/

Эмчилгээний заалт:

1. Янз бүрийн гаралтай захын мэдрэлийн өвчнүүд / плексит, радикулит, неврит, мэдрэлийн өвдөлт/

2. Төв мэдрэлийн системийн өвчнүүд /солярит, мигрень,тархины гэмтэл, энцефалит, тархины цусны эргэлтийн хямрал/

3. Неврастени / мэдрэл сульдаа/

4. Хоол боловсруулах замын өвчнүүд / ходоод, гэдэс, цөсний хүүдийн үрэвсэл, хөдөлгөөний алдагдал, ходоод ,гэдэсний шархлаа

5. Цусны даралт ихдэх, багадах өвчин, зүрхний бах, артертийн судас хатуурлын эхэн үед

6. янз бүрийн эрхтэн тогтолцооны архаг үрэвсэл,

7. Шүдний зарим өвчнүүд / шүд тулгуур эдийн өвчин, хэл өвдөх /

8. Нүдний өвчин / нүдний даралт ихдэх, кератат, нүдний судасны үрэвсэл, нүдний торлогийн нөсөө/

9. Ясны хэмийн үрэвсэл, Ясны хугарал,

Хориглох заалт: Хавдар, цусны өвчин, идээт үрэвсэл, артерийн судас хатуурлын хүндрэлүүд, арьсны бүтэн байдал алдагдсан, жирэмсэн эхчүүд, цахилгаан гүйдэл тохирдоггүй хүмүүс болон хэт туранхай, хордлогод орсон өвчтөн