Thursday, August 16, 2012

Жирэмсэн үед наранд биеэ шарж болохгvй

       Зуны дэлгэр цаг айсуй. Хvн бvр эрvvл агаарт гарч, наранд биеэ шарж, бага ч болов амраад авахыг боддог нь нууц биш ээ. Наранд биеэ шарах дуртай хvмvvст доорх зєвлєгєєг зориулж байна. Наранд биеэ шарахад хамгийн тохиромжтой цаг нь 11-13 цагийн нар юм.
Энэ vед нарны хэт ягаан туяаны идэвхжил хамгийн сайн байдаг. Биеийн цээж хэсгийг шууд наранд шарж болохгvй. Хєл гараас эхлэн эх бие рvv чиглэлтэйгээр эхлэх нь зvйтэй. Биеэ наранд шарахдаа зориулалтын тос, вазелиныг нимгэн тvрхэнэ.
      1. Цусны болон гуурсан хоолой, цагаан мєгєєрсєн хоолойн vрэвсэлт євчтэй хvн нуруундаа айраг, шар сvv, тарвага, баавгайн тос тvрхээд шарахад ямар ч эмнээс илvv сайн эмчилгээ болдог. Шарлагыг єдєрт тогтмол хийж чадвал тэр жилийнхээ євєл нь ханиалга хатгалгаа бараг тусдаггvй байна.
     2. Тэжээлийн доройтол буюу рахиттай хvvхдийн цээж, нуруу, хєлєнд айраг, тарваганы тос тvрхээд, эсвэл шар сvvнд бvх биеэр нь оруулаад наранд шарвал хvvхэд євчлєхгvйгээс гадна ясжилт сайн бэхжиж, майга хәл нь засардаг.
    3. Vе мєчний болон радикулит євчтэй бол барагшингийн ханд тvрхээд наранд шарахад эмчилгээний vр дvн бvр ч илvv болно.
     4. Хоол боловсруулах замын болон ходоод гэдэсний архаг vрэвсэлт євчтэй хvн наранд биеэ гэнэт шарвал хууч євчин сэдрэх аюултайг анхаарууштай. Мєн цочромтгой арьстай, арьсны ямар нэгэн харшилтай бол єдєрт маш бага хугацаагаар таван минутаас хэтэрч болохгvй.
     5. Цусны даралт ихдэх євчтэй хvн наранд биеэ шарахыг шууд хориглодог.
Тvvнчлэн, а. Бєєрний дээд булчирхайн гаралтай
     6. Зvрх судас
в. Мэдрэлийн буюу тархины гаралтай євчтєнvvд онцгой анхаарах нь зvйтэй.
     6. Жирэмсэн эмэгтэй ялангуяа бага сартай vед нь наранд биеэ шарвал тєрєх хvvхэд арьсны харшил, диатез євчтэй болно.
   7. Шар буюу элэгний хурц vрэвсэлт євчнєєр євдсєн хvн жил зургаан сарын дотор наранд биеэ шархыг хориглодог.