
ЧДЗДTГ, ЧЭМН, Нийгмийн хөгжлийн хэлтсээс дүүргийн хэмжээнд Хороо-өрхийн эмнэлэг иргэн хамтдаа” аяныг 2011 оны 04 сараас 9 сарыг дуустал 5 сарын хугацаатайгаар зохион байгуулж байгаа билээ. Тус аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн 19 хороо, 17 эмнэлэг дор бүрнээ шинийг санаачлан ажиллаж байгаас Чингэлтэй дүүргийн 8.12-р хороо болон Шэжиддүг өрхийн эмнэлэг хамтран 25 хэсгийн ахлагч нарыг эрүүл мэндийн сайн дурын идэвхтэн бэлтгэн ажиллуулж эхлээд байна. Шинээр бэлтгэгдэн гарсан эрүүл мэндийн сайн дурын идэвхтэн нар маань өрхийн эмнэлэг дээрээ халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлүүдийг эрт илрүүлэхийн тулд иргэдийн биеийн жингийн индексийг тодорхойлох, даралт үзэх, архи тамхины биед үзүүлэх нөлөө, зөв хооллолт, дасгал хөдөлгөөний ач тусын талаар иргэдэд эрүүл мэндийн зөвөлгөө өгөх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор айл өрхөөр явж эрүүл ахуйн талаар сургалт сурталчилгааны ажил зохион байгуулах, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэлийн дэм өгөх зэрэг ажлуудыг багийн зохион байгуулалттайгаар төлөвлөгөөний дагуу хийж байгаа юм байна.
Шэжиддүг өрхийн эмнэлэг
Эрүүл мэндийн нийгмийн ажилтан Г.Золзаяа
Утас: 98107056
И-мэйл хаяг: zolzaya_emna@yahoo.com
zoloo_msw@yahoo.co.in