Friday, March 23, 2012

Та бүхэнд уриалж байна

Манай эмнэлэг өнөөдөр үзлэгээ амжилттай эхэллээ.Үзлэгээр өнөөдөр 0-5 насны 31 хүүхэд хамрагдлаа. Гэртээ байгаа түр оршин суугаа ч хамаагүй 0-18 насны бүх хүүхдүүдээ өрхийн эрүүл мэндийн төвийнхөө үзлэгт идэвхтэй хамруулахыг эцэг эхчүүд та бүхэнд уриалж байна.

Чингэлтэй дүүрэгт “Эрүүл хүүхэд аян”ы үзлэг амжилттай явагдаж байна.

ЧД-ийн эрүүл мэндийн нэгдлийн халдвартын эмч Ургамалцэцэгээр ахлуулсан дүүрэг, өрхийн эмч нарын баг ЧД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 83-р цэцэрлэг дээр үзлэгээ амжилтай хийж эхлээд байна. Энэ өдөр үзэх хуваарьтай 100 хүүхдийг үзлэгт бүрэн хамруулав. Үзлэгийн дундуур дүүргийн поликлиникийн эрхлэгч тэргүүтэй нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүн үзлэгийн явцтай танилцах, хяналт тавихын зэрэгцээ үзлэг хийхэд тулгарч буй бэрхшээлүүдийн талаар санал авч, зөвлөгөө өглөө. Өнөөдрийн байдлаар үзлэг хийхэд шаардлагатай отоскопи зэрэг зарим нэг багаж хэрэгсэл дутмаг байгаа нь ЧХХ эмгэг зэргийг илрүүлэхэд бэрхшээл учирч байна. Гэхдээ дараа дараагийн үзлэгийн явцад хэрэгтэй багаж хэрэгслүүдийг олгох талаар анхаарна гэлээ.


Мэдээлсэн: Ц. Эрдэнэ-Очир