Friday, March 23, 2012

Чингэлтэй дүүрэгт “Эрүүл хүүхэд аян”ы үзлэг амжилттай явагдаж байна.

ЧД-ийн эрүүл мэндийн нэгдлийн халдвартын эмч Ургамалцэцэгээр ахлуулсан дүүрэг, өрхийн эмч нарын баг ЧД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 83-р цэцэрлэг дээр үзлэгээ амжилтай хийж эхлээд байна. Энэ өдөр үзэх хуваарьтай 100 хүүхдийг үзлэгт бүрэн хамруулав. Үзлэгийн дундуур дүүргийн поликлиникийн эрхлэгч тэргүүтэй нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүн үзлэгийн явцтай танилцах, хяналт тавихын зэрэгцээ үзлэг хийхэд тулгарч буй бэрхшээлүүдийн талаар санал авч, зөвлөгөө өглөө. Өнөөдрийн байдлаар үзлэг хийхэд шаардлагатай отоскопи зэрэг зарим нэг багаж хэрэгсэл дутмаг байгаа нь ЧХХ эмгэг зэргийг илрүүлэхэд бэрхшээл учирч байна. Гэхдээ дараа дараагийн үзлэгийн явцад хэрэгтэй багаж хэрэгслүүдийг олгох талаар анхаарна гэлээ.


Мэдээлсэн: Ц. Эрдэнэ-Очир

No comments:

Post a Comment