Saturday, July 23, 2011

“Шэжид дүг”



“Шэжид дүг” гэдэг нь амирлуулагч гэсэн утгатай түвд үг бөгөөд өвчнийг анагаагч нэгэн тангийн нэр ажээ. Өөрөөр хэлбэл хүнийг өвчин зовлонгоос ангижруулагч гэсэн утгыг илтгэнэ. Энэ нэрээр нэрлэгдсэн нэгэн эмнэлэг байдаг нь Чингэлтэй дүүргийн 8, 12-р хорооны өрхийн эмнэлэг юм.

Манай баг нь 2006 онд анх байгуулагдсан бөгөөд ЧД 8-р хорооны өрхийн эмнэлэг нь 3 эмч, 3 сувилагч, 3 туслах ажилтантай, ЧД 12-р хорооны өрхийн эмнэлэг нь 4 эмч, 5 сувилагч, 1 нягтлан бодогч, 1 үйлчлэгч, 3 туслах ажилчинтайгаар ахлах эмч Г. Ганчимэгийн удирдлаган дор хүн амынхаа эрүүл энхийн манаанд гарч эхэлсэн түүхтэй. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж хорооныхоо иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг улам чанаржуулахын төлөө энэ эмнэлгийн хамт олон хичээн ажиллаж байна.

Өдгөө манай баг нь 26 хүний бүрэлдэхүүнтэй өнөр өтгөн хамт олон болон ахлах эмч С.Мягмарсүрэнгийн удирдлаганд ажиллаж байна. Одоогоор ЧД 8-р хорооны өрхийн эмнэлэг нь үндсэн 4800 гаруй, түр оршин суугч 1500 гаруй иргэдэд, ЧД 12-р хорооны өрхийн эмнэлэг нь үдсэн 13200 гаруй, түр оршин суугч 2600 орчим иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг чанартай хүргэн үйлчилж байна.