Wednesday, February 8, 2012

Менингококкт халдвараас сэргийлье

Менингококкт халдвар нь гэнэт 38-39 хэм ба түүнээс дээш халуурах, толгой, үе мөч өвдөх, хоолонд дургүйцэх, ядарч сульдах, цөөн тоотой буюу 2-3 удаа бөөлжих, цочиромтгой болох, татах, биенд нь хүрэх, чанга дуу чимээ, хурц гэрэл зэрэгт цочрох, бага насны хүүхэд гэнэт чарлаж уйлах, доод мөчөөс эхлэн цусархаг, заримдаа бүх биеэр улаан бурханы тууралттай төстэй гүвдрүүт улаан тууралт гарна.

Гүвдрүүт улаан тууралтыг нэг бүрчлэн шалгаж үзэхэд зарим нэг нь голоосоо цусархаг шинжийг агуулсан байдаг.

Дээрх шинж тэмдэг илэрвэл:

Чингэлтэй дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн 70110716 тоот утас болон насанд хүрэгчдийн түргэн 103, ХӨСҮТ /халдварт өвчин судлалын үндэсний төв/-ийн 100 тоот утсанд яаралтай хандаарай.

Урьдчилан сэргийлэлт

ü Өнлөө босоод, орой унтахын өмнө бүлээн ус, сармисны уусмал, нимбэгний уусмал, тамедины уусмал, царвангийн уусмал зэргийн аль нэгээр нь хоолойгоо зайлаарай.

Ам хоолой зайлах уусмалыг бэлтгэх арга

Бэлтгэх уусмал

Бэлтгэх аргачлал

1

Хоолны давсны 10%-ийн уусмал

1 литр буцалсан усанд 10 гр давс хийж найруулна. / бэлтгэсэн даруйд зайлах/

2

Содын уусмал

1 литр буцалсан усанд 10 гр сод хийж найруулна. / бэлтгэсэн даруйд зайлах/

3

Царвангийн уусмал

500 мл усанд 200 гр царван хийж буцалгаад хандалж бэлтгэнэ.

4

Сармисны уусмал

500 гр халуун усанд нунтагласан 4-5 хумс сармис хийгээд 5 минутын дараа хоолойг зайлна.

Мөн 1 хумс сармис зажлуулж 20-30 минутын дараа амаа угаана.

5

Тамедины уусмалыг эмийн сангуудаас худалдан авч хэрэглэнэ.

· Хамар хоолойн цочмог болон архаг үрэвслийг эмчлүүлэх

· Хамрын салстыг сонгино, сармисны тосон хандаар арчих

· Сармисыг хоолондоо угааж цэвэрлэн чанахгүйгээр хэрэглэх

· Витаминаар баялаг аньс, нэрс, чацаргана, нохойн хүшуу, нимбэгийг хоол хүнсэндээ 7 хоногт 3-4 удаа хэрэглэх

· Халуун сүү аарц хэрэглэх

· Өрөө тасалгааг чийгшүүлэх, агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх

· Дулаан хувцаслах /хүүхдэд малгай ороолт, бээлийг заавал хэрэглүүлэх/

· Нэн шаардлагагүй үед олон нийтийн газраар явахгүй байх

Анхаарал хандуулсан танд баярлалаа

No comments:

Post a Comment