Гахан хавдар өвчний тухай товч ойлголт:
Гахайн хавдар нь вирусын гаралтай агаар дуслын замаар дамжин халдварлаж, булчирхайлаг эрхтнүүдийг сонгомлоор гэмтээдэг халдварт өвчин юм. Ихэвчлэн 4-16 насны хүүхэд өртөмхий байна.
Халдварын нууц үе:
Халдвар авснаас хойш эмнэлзүйн анхны шинж тэмдэг илрэх хүртэлх хугацааг хэлэх бөгөөд гахай хавдар өвчний нууц үеийн хугацаа 12-25, дунджаар 21 хоног байна. Нууц үедээ гадаад орчинд хамгийн халдвартай байна.
Халдварын үед илрэх шинж тэмдэг:
Энэ өвчний үед толгой өвдөх, хоолонд дургүй болох, бие сулрах, юм зажлах, залгихад эрүүн доор хөндүүрлэх, шүлс багасаж, ам хуурайших, чихний ар хонхор, шанаа хацраар хавдах, гэдэс базлах, суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг. Гахай хавдраар өвчилсөн тохиолдолд насан турш дархлаа тогтоно.
Өвөрмөц урьдчилан сэргийлэлт:
Улаан бурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг хавсарсан гуравт вакцинаар /УГУ/ 2009 оны 9-р сараас эхлэн товлолын дагуу 9 сартай, 2 настай хүүхдэд 2 удаагийн тунгаар дархлаажуулж байна.
Гэрээр эмчлэгдэж буй өвчтөнд өгөх зөвлөмж
· Өрхийн эмчийн хяналтанд эмчлүүлж, хэвтрийн дэглэмийг 14-20 хоног сахих /Учир нь нойр булчирхай, хөхний булчирхай, төмсөг зэрэг эрхтэнд үрэвсэл үүсгэдэг./
· Хоол хүнсэндээ хүнсний ногоог түлхүү хэрэглэх
· Тос өөх багатай шөлтэй хоол идэх
· Шингэн зүйлийг халуун бүлээнээр уух
· Хавдсан хэсэгт бүлээн жин тавих /жижиг ундааны саванд халуун бүлээн ус хийж/
· Амны хаалт хэрэглэх
Хориглох зүйл:
· Даарахгүй байх
· Хийжүүлсэн ундаа, шоколад хэрэглэхгүй байх
· Олон нийтийн газраар халдвартай хугацаанд явахгүй байх
· Аяга халбага тусдаа хэрэглэх
Анхаарал хандуулсан танд баярлалаа
No comments:
Post a Comment