Өвөрмөц урьдчилан сэргийлэлт:
Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын гуравт вакцинд сайн дураар хамрагдах. Дэлгэрэнгүй мэдээллийг ХӨСҮТ-ийн 11-451798, 11-455388 гэсэн дугаарын утаснаас лавлах
Өвөрмөц бус урьдчилан сэргийлэлт:
Бага насны хүүхэд эсвэл багадаа гахай хавдар тусаж байгаагүй насанд хүрсэн /эцэг, эх, ах, эгч/ гэр бүлийн гишүүд дархлаагаа дэмжих /Витамин С, салимон гэх мэт/
Ø Хүн бүр амны хөндий, хоолойгоо өглөө, оройд тамедины уусмал, 10%-хоолны давсны болон царвангийн уусмалаар тогтмол зайлах
Ø Гэр бүлийн гишүүд амны хаалт зүүх, амны хаалтыг 2 цаг тутам солих
Ø Өрөө тасалгаанд агааржуулалтыг 2 цаг тутамд 15 минутаас доошгүй хугацаанд хийж, чийгтэй цэвэрлэгээг өдөрт 3-4 удаа тогтмол хийх
Ø Гахай хавдар өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харъяа өрхийн эмнэлэг, ХӨСҮТ-д хандах
Ам, хоолой зайлах уусмалыг бэлтгэх арга
№ | Бэлтгэх уусмал | Бэлтгэх аргачлал |
1 | Хоолны давсны 10%-ийн уусмал | 1 литр буцалсан усанд 10 гр давс хийж найруулна. / бэлтгэсэн даруйд зайлах/ |
2 | Содын уусмал | 1 литр буцалсан усанд 10 гр сод хийж найруулна. / бэлтгэсэн даруйд зайлах/ |
3 | Царвангийн уусмал | 500 мл усанд 200 гр царван хийж буцалгаад хандалж бэлтгэнэ. |
4 | Сармисны уусмал | 500 гр халуун усанд нунтагласан 4-5 хумс сармис хийгээд 5 минутын дараа хоолойг зайлна. Мөн 1 хумс сармис зажлуулж 20-30 минутын дараа амаа угаана. |
5 | Тамедины уусмалыг эмийн сангуудаас худалдан авч хэрэглэнэ. |
No comments:
Post a Comment