Thursday, December 22, 2011

Зөв хооллолтын тухай та юу мэдэх вэ?


Хүмүүс бид өсөн бойжих ажиллах эрч хүчтэй байх, өөрийн бие махбодын өвчин эмгэг болон тэжээлийн дутлаас хамгаалахын тулд хоол иддэг. Зөв зохистой хооллолт гэдэг нь уураг, өөх тос, нүүрс ус, болон амин дэм эрдэс бодисоор баялаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг тохиромжтой харьцаагаар тогтмол хэрэглэх явдал юм. Улс орон бүр өөр өөрийн гэсэн хоногийн хоолны зөвлөмж хэмжээтэй байдаг. Жишээ нь: АНУ, Филлиппин пирамидаар, Канад улсад солонгоор, Монголын хоолны зөвлөмж хэмжээг уламжлалт гэрээр дүрсэлсэн. Энэхүү гэр нь нэр төрөл олон байх, харьцаатай байх, тохируулан хэрэглэх гэсэн 3 гол үндсэн зарчмыг нэгэн зэрэг илэрхийлснээрээ онцлог юм.
1. Нэр төрөл олон байх- өдөр бүр таван гол хүнсний бүтээгдэхүүнээс заавал хэрэглэх явдал юм.
2. Зохистой харьцаатай байх- таван гол нэрийн бүтээгдэхүүнээс зохистой хэмжээгээр хэрэглэх
3. Тохируулан хэрэглэх- элсэн чихэр, өөх тос, давс зэрэг илчлэг ихтэй хүнсийг тааруулан хэрэглэх юм.
Хоол эрт тусмаа сайн.

Монголын дээр үеийн оточ маарамба нар монгол хүн идэх хоолоо хэрхэн тохируулах талаар дараах үндсэн 3 зарчмыг баримталдаг.
-өглөөд ямар нэгэн амьтны төрлийн мах идэхгүй байх
-өдөр мах бага боловч оролцсон хоол идэх
-орой бол ямар ч төрлийн хоол идэж болно хэмээжээ.
Мөн өглөөний хоолыг эрт \6-8цагт\ идвэл сайн,өдрийн хоолыг \12-14 цагт\ их тусмаа сайн, оройн хоол /18-20цагт/ бага тусмаа сайн гэдэг байжээ.

Хоол идэх нь:
-амьдарлыг тэтгэх
-өсөж бойжих
-эрүүл байх, сэтгэл санаа хэвийн байх
-ажиллаж амьдрахад эрч хүч авхад оршино
хоол тэжээлийн зохистой тохироо нь хоол тэжээлтэй холбоотой архаг өвчнөөс урьдчилан сэргийлж, ажил хөдөлмөрийн үр дүнд нөлөөлнө.
Зөв хооллох энгийн дүрэм:
-удаан зажилж идэх
-бага багаар идэж занших
-хооллолт үргэлжлэх хугацаа 30 минутаас доошгүй байх

Зєв хооллох алтан дvрмээс

Хvнсний аюулгvй байдал, хангамжийн талаар олон зvйлийг ярьж болох ч хамгийн энгийн зvйлээс эхлэн хувь хvн өөрөө зөв зохистой хооллох хэрэгтэй юм.
Зєв зохистой, чанартай сайн хооллох нь эрvvл амьдрахын бас нэгэн баталгаа болдог билээ. Гэхдээ эрvvл хооллох дэглэм гэдэг нь дуртай хоолоо идэхгvй байна гэсэн vг биш.

Харин олон тєрлийн хоол, хvнсний зvйлийг зєв, зохистой хэмжээг нь тохируулан хэрэглэх нь чухал. Гэхдээ бид хоол идэх зуршил, дуршлаа нэг л єдєр єєрчилнө гэж байхгvй. Тиймээс аажмаар, бага багаар олон тєрлийн хоолыг хэрэглэж, дадах хэрэгтэй. Иймийн тулд хоол хvнсээ зєв тохируулж хэрэглэх хэдэн дvрмээс хvргэе. Vvнд:
- Өдрийн хоолны ихэнх хэсгийг хvнсний ногоо байхаар тохируулж хоолло.
- Жимс тогтмол хэрэглэж занш. /Өдөрт ядаж нэг алим, нэг банан идэж, нэг аяга жимсний жvvс уу/
- Өөхгvй хар мах хэрэглэ. Тосонд шарж хуурсан мах хэрэглэхийн оронд ил гал дээр болон төмөр сараалж дээр шарсан болон жигнэсэн мах хэрэглэх
- Илчлэг багатай сvv, сvvн бvтээгдэхvvн хэрэглэх / хөөрvvлсэн сvv, тараг, тослог багатай бяслаг/
Загасыг наад зах нь долоон хоногт нэг удаа хэрэглэ
- Илчлэг ихтэй, чихэрлэг гурилан бvтээгдэхvvн, тургэн хоол. төрөл бvрийн амттан ундаа, торт, жигнэмэг, шоколад зарэг хvнсний зvйл бага хэрэглэх

Хооллолт ба өвчин

Хүний организм хэвийн ажиллаж байхын тулд хоол хүнсэнд 600 орчим төрлийн эрдэс бодис шаардлагатай ажээ. Организмын эд эсийн бүтэц, хэвийн үйл ажиллагаанд хооллолт онцгой чухал үүрэг хүлээдэг. 10 жил тутамд дэлхийн хүн ам 100 саяар нэмэгдэж одоо 7 миллиард болоод байна. Жил бүр тав хүртэлх насны 13 сая хүүхэд үхэж байгаагийн найман сая нь хангалтгүй, буруу хооллолтоос болж нас барж байна. Уураг энерги, иод, А витамин, төмрийн дутагдал, буруу хооллолтоос болж.

Зөв бус хооллолтоос болж:
-Хоол боловсруулах системийн хямрал
-Булчирхайн өвчнүүд
-Хортой өвчнүүд
-Харшил, хэт таргалалт зэрэг өвчинд хүн ам нэрвэгдэх нь их боллоо. Илчлэг ихтэй хоол нь хөдөлгөөн багатай амьдралын хэвшилтэй хоршин өвчлөлийг нэмэгдүүлж, хүний наслалтыг богиносгож байна. Хавар өвлийн улиралд витамины дутагдал ихсэж, өвчин эсэргүүцэх дархлааг эрс муутгаж, орчны бохирдлын хортой нөлөөнд өртөх явдлыг улам ихэсгэх болжээ. Витамины дутагдалд хөхүүл, жирэмсэн эмэгтэйчүүд их өртөж төрөлхийн эмгэгтэй хүүхэд төрөх, бага насны хүүхэд өвчлөх, нас барах явдал улам ихэсч байна. Кальци, цайрын дутагдлаас 300 гаруй төрлийн өвчин үүсдэг. Энэ их өвчлөлт нь улс орны болон дэлхий дахины эдийн засагт хүндээр тусах боллоо.

Хоололт ба зүрх судасны өвчин
1950-иад оноос өвчний үүсэх шалтгаан өөрчлөгдөн шинэчлэгдэж, зүрх судасны өвчин, хорт хавдар, хэт таргалалт, сахарын өвчин, цусны даралт ихсэх, ДОХ зэрэг өвчнүүд зонхилж тэдгээр нь хүний үхлийн шалтгааны 80 хувийг эзлэх боллоо. Үүний дотор зүрх судасны өвчин нэгдүгээр байранд явж байна. Энэ өвчинтэй тэмцэх гол арга нь зөв хооллолт ба тамхинаас гарах явдал бөгөөд судалгаагаар цусан дахь холестериныг 25 хувь бууруулахад зүрх судасны өвчнийг 60 хувь бууруулах боломжтой ажээ. Зөв хооллолтоор цусан дахь өөх тос, холестериныг багасгаж, биеийн илүүдэл жинг хянах боломжтой болж байна.

Хооллолт ба хавдар

1900 оны байдлаар хүний үхлийн шалтгаан хамгийн гол таван өвчинд хавдар багтдаггүй байсан бол 2000 оны байдлаар хүнийг үхэлд хүргэж байгаа гол таван шалтгааны хоёрт хавдар орж байна.
Хавдрыг ихэнх эрдэмтэн мэргэд эсийн замбараагүй ургалт гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ бол эсийн өвчин юм. Ихэнх эс тодорхой хугацаанд амьдраад сөнөж шинэ эсүүд үүсч тэдгээрийн тоо гайхалтай тэнцвэртэй байдаг. Энэ систем алдагдсанаар л хавдар хэмээх аюул бидний дунд бий болоод байна.

Хооллолт ба таргалалт
Хэт таргалах нь дэлхий нийтийн анагаах ухааныг зовоосон асуудал болоод байгаа бөгөөд энэ өвчнөөр нийт эмэгтэйчүүдийн 50 хувь, эрэгтэйчүүдийн 30 хувь, хүүхдүүдийн 12 хувь өвчлөөд байна. Хэт их идэх нь таргалалтыг бий болгодог ба таргалалттай сахарын өвчин, цусны даралт ихсэх, инфракт, хорт хавдар зэрэг өвчнүүд шууд холбоотой байдаг. Манай оронд хийсэн судалгаагаар 45-аас дээш насныханд, тэр дундаа эмэгтэйчүүдэд хэт таргалалт их байна гэжээ. Харин тарган хүн хэвийн жинтэй хүмүүсээс сахарын өвчнөөр гурав дахин, элэг цөсний өвчнөөр хоёр дахин, зүрх судасны өвчнөөр 1.5 дахин, цусны даралт ихдэлтээр 1.5 дахин их өвддөг нь тогтоогджээ.

Хүчил шүлтийн тэнцвэржилт
Хүний организм доторх хүчил шүлтийн тэнцвэр нь организмын үйл ажиллагаа бодисын солилцоонд онцгой чухал үүрэгтэй. Ходоод хүчиллэг орчинтой байхад, гэдэс шүлтлэг орчинтой байна. Хоол хүнсээр энэ тэнцвэрийг хангаж байх ёстой бөгөөд хүчиллэг хоол хүнсэнд: амьтны гаралтай бүтээгдэхүүн, үр тариа, бяслаг, аарц, шүлтлэг хоол хүнсэнд: хүнсний ногоо, жимс, сахар, сүү орно. Өдрийн турш идсэн хоолны хүчил ба шүлт 1:2 харьцаатай байх ёстой. Хүчиллэг орчин ихэсвэл олон төрлийн өвчин үүсэх таатай орчин болно

Thursday, November 24, 2011

Шэжид дүг өрхийн эмнэлэг дээр физик эмчилгээний шарлагын аппарат ажиллуулж эхлээд байна

Шэжид дүг өрхийн эмнэлэг дээр физик эмчилгээний шарлагын аппарат ажиллуулж эхэлсэнтэй холбогдуулан тус эмчилгээний тухай товч мэдээллийг орууллаа.

Хэт өндөр давтамжийн цахилгаан орны эмчилгээ (УВЧ эмчилгээ)

Хэт өндөр давтамжийн (30-300 Мгц) цахилгаан орноор организмд үйлчлүүлж эмчлэх аргыг (УВЧ) хэт өндөр давтамжийн цахилгаан орны эмчилгээний арга гэнэ.

Эмчлэх үйлчлэл: Үрэвслийн эсрэг, шүүрлийн, судас тэлэх, булчин сулруулах, дархлаа сэргээх, даавар өдөөх

Эмчилгээний заалт: Арьс ба арьсны өвчнүүд(хатиг, мундас, тэжээл хомсдлын шархлаа, идээт шарх, буглаа, хэсэг газрын түлэгдэл, хөлдөлт, хөхний үрэвсэл)

Дотор эрхтний хурц, хурцавтар үрэвсэлт өвчнүүд (уушиг, ходоод, элэг, шээс бэлгийн өвчин)

· Яс булчингийн системийн өвчнүүд(остеохондроз, ясны хугарал, ужиг остеомиелит, миозит, артрит, полиартрит, эпикондилит )

· Мэдрэлийн системийн өвчнүүд (тархины үрэвсэл, менингитийн цочмог ба сэдрэлийн үе, гэмтэл ба үрэвслийн гаралтай невралги, полиневрит, неврит, Рейногийн өвчин )

· Мөчнүүдийн захын судасны өвчин

· Амьсгалын замын өвчин (нармайн цочмог, архаг үрэвсэл, уушигны архаг , цочмог, ужиг үрэвсэл, сүрьеэгийн гаралтай болон шүүдэст пелевритүүд, идээт плеврит, гуурсан хоолойн тэлэлт г.м)

· Зүрх судасны өвчин (цусны даралт ихдэлтийн I-II үе, тромбофлебитын цочмог ба ужиг үе, судас хатуурч битүүрэхийн эхний үе, бөглөрмөл эндатеритийн үхжил )

Хориглох заалт: Хорт хавдар, даралт багасах өвчин, цусны системийн өвчин, зүрхний ишеми, ФК үеийн зүрхний бах, эхний үедээ байгаа тархины судасны гэмтэл, 3 сартайгаас хойш жирэмсэн, нармайн хөндийн уйланхайт буглаа, нойр булчирхайн өвчин, чихрийн шижингийн ретинопати 4 үе, цус алдалт, цусны эргэлтийн дутмагшлын үе

Аргачлал: УвЧ эмчилгээг хийхдээ өвчтөнийг модон орон дээр тохиромжтой байдлаар суугаа юмуу хэвтээ байрлуулна.

Үйлчлэлийг нимгэн хувцас, гипсэн боолтны гаднаас хийж болно. Үйлчлэх орчноос металл биетүүдийг холдуулах хэрэгтэй.

Зүрхний хэмийг алдагдуулах боломжтой учраас УВЧ орноор зүрхний хэсгийг үйлчлүүлдэггүй.

Эмчилгээ үргэлжлэх хугацаа: Насанд хүрсэн хүнд 10-15 минут. Хэрэв эмчилгээ дараалан 2 хэсэгт хийх бол дээрх хугацааг тэнцүү хуваана. Эмчилгээ өдөр бүр нийт 8-12 удаа хийнэ. Давтан эмчилгээг 2-3 сарын дараа хийнэ.

Инфра улаан цацралын эмчилгээ

Инфра улаан цацралыг эмчилгээ, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх аргыг инфра улаан цацралын эмчилгээ гэнэ.

Эмчилгээний үйлчлэл : Үрэвслийн эсрэг, судас тэлэх, тунгалгийн шингэнийг шүүрүүлэх,

Эмчилгээний заалт : Дотор эрхтний идээт бус хурц ба хурцавтар үрэвсэлт өвчнүүд, түлэгдэлт, хөлдөлт, удаан эдгэрдэг шарх, өвдөх хамшинжтэй захын мэдрэлийн системийн өвчнүүд (мэдрэлийн өвдөлт, миозит), яс булчингийн системийн гэмтлийн үр дагавар

Хориглох заалт : Хурц үрэвсэлт өвчнүүд, тархины цусны эргэлтийн хямрал, вегетатив дисфункц, симпаталаги

Аргачлал : Шарлагыг биеийн гэмтсэн хэсэгт явуулна. Гэрэл ойлгогчыг эмчилгээ хийх үедээ шарж байгаа гадаргаас 30-100см зайд байрлуулдаг.

Хөдөлгөөнтэй аппаратуудыг өвчтөний хажуу талаас гэрэл тусахаар байрлуулна.

Үйлчлэл үзүүлэх хэсгээс бусад хэсгийг даавуугаар хаах бөгөөд эмчилгээний үед нүдний хамгаалах шил зүүх хэрэгтэй .

Үйлчлэлийн эрчмийг өвчтөнд тааламжтай дулаан мэдрэгдэх зайгаар тохируулна.

Эмчилгээ үргэлжлэх хугацаа : 15-30 минут. Эмчилгээг өдөрт 1-2 удаа хийнэ. Курс эмчилгээ нь 5-7 удаагаас 15-20 удаа.

Гальвани гүйдлийн эмчилгээ


Тогтмол гүйдлээр организмд үйлчлүүлж эмчлэх эмчилгээний аргыг гальвани гүйдлын эмчилгээ гэнэ.

Жииргэвч: жийргэвчийн хэлбэр электродын хэлбэртэй адил зузаан нь 1см-ээс багагүй байдаг. Электродоос бүх талаараа 1-2 см илүү байх ёстой. Катод анодын жийргэвч тусдаа байна. Эмчилгээ хийсний дараа хоёр жийргэвч даавууг тус тусад нь усанд буцалгаж, угааж ариутгаж хатаана.

Электрод: Гальвани эмчилгээ хийх электродыг гол төлөв 0.3-1 мм зузаантай тугалга, хөнгөн цагаанаар хийдэг.

Эмчилгээ хийхдээ электродыг дараах аргаар байрлуулна.

1-рт дагуу аргаар буюу электродуудыг биеийн нэг талд байрлуулна. Энэ үед үйлчлэл захын эдүүдэд гол төлөв нөлөөлнө.

2-рт Хөндлөн аргаар буюу электродуудыг биеийн хоёр талд байрлуулна. Энэ тохиолдолд гүйдэл илүү гүний эдэд үйлчилнэ.

Эмчилгээний үйлчлэл: Үрэвслийн эсрэг, өвчин намдаах, тайвшруулах /анод дээр/, булчин сулруулах, бодисын солилцоо сайжруулах, шүүрэл нэмэгдэх /катод дээр/

Эмчилгээний заалт:

1. Янз бүрийн гаралтай захын мэдрэлийн өвчнүүд / плексит, радикулит, неврит, мэдрэлийн өвдөлт/

2. Төв мэдрэлийн системийн өвчнүүд /солярит, мигрень,тархины гэмтэл, энцефалит, тархины цусны эргэлтийн хямрал/

3. Неврастени / мэдрэл сульдаа/

4. Хоол боловсруулах замын өвчнүүд / ходоод, гэдэс, цөсний хүүдийн үрэвсэл, хөдөлгөөний алдагдал, ходоод ,гэдэсний шархлаа

5. Цусны даралт ихдэх, багадах өвчин, зүрхний бах, артертийн судас хатуурлын эхэн үед

6. янз бүрийн эрхтэн тогтолцооны архаг үрэвсэл,

7. Шүдний зарим өвчнүүд / шүд тулгуур эдийн өвчин, хэл өвдөх /

8. Нүдний өвчин / нүдний даралт ихдэх, кератат, нүдний судасны үрэвсэл, нүдний торлогийн нөсөө/

9. Ясны хэмийн үрэвсэл, Ясны хугарал,

Хориглох заалт: Хавдар, цусны өвчин, идээт үрэвсэл, артерийн судас хатуурлын хүндрэлүүд, арьсны бүтэн байдал алдагдсан, жирэмсэн эхчүүд, цахилгаан гүйдэл тохирдоггүй хүмүүс болон хэт туранхай, хордлогод орсон өвчтөн

Wednesday, October 19, 2011

Халдварт шар өвчин гэж юэ?

Халдварт шар гэдэг нь бохир гарын өвчин юм. Харин В,С,D,F,G,H гээд маш олон төрлийн вирусын халдвар байдаг бөгөөд тэд бүгдээрээ цусаар эсвэл бэлгийн замаар халдана.
Одоогоор манай улсад бо
хир гарын шар буюу А гепатит маш их байна. А гепатит нь вирусээр үүсгэгддэг элэгний үрэвсэл юм.
Үүсгэгч нь
өвчтэй хүнээс бохир гар, бохирлогдсон ус, хөрс, хоол хүнс, эд юмсаар дамжин халдварлагдана.

"Шар өвчин"-ий шинж тэмдгүүд:
Гепатит өвчний үед арьс, салст шарладаг тул хүмүүс уг өвчнийг "шарлах өвчин" гэж нэрлэдэг. Шарлалтын өмнөх үе буюу урьдал үе мөн л янз бүрийн хугацаагаар илрэх бөгөөд дунджаар 1-2 хоногоос 14-21 хоног хүртэл үргэлжилж болно. Үүнд:
-Ходоод гэдэс хямрах хам шинж: хоол унданд дургүйцэх, бөөлжих, суулгах, аюулхай орчим өвдөх, ам гашуу оргих
-Халуурах, хамраас нус гоожих, үе үе ханиах
-Ядарч сульдах, унтамхайрах, ноомой болох, ихээр ядрах, бага насны хүүхэд түрүүлгээ харж хэвтэх
-Үе булчингаар өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хамгийн тод шинж тэмдэг нь шээсний өнгө өтгөрөх, өтгөн хатах юм. Мөн арьс, нүдний салст бүрхүүлд шарлалт илрэхэд шарлалтын үе эхэллээ хэмээн тооцож үздэг. Шарлалт илрэхээс 2-4 хоногийн өмнө шээсний өнгө өтгөрч хар цай шиг бараан, өтгөний өнгө цайвар сааралдуу болж шингэрдэг байна. Шарлалтын үе дунджаар 2-3 долоо хоног үргэлжлэх бөгөөд зарим үед 7 хоног хүртэл богиносч, эсвэл 4-6 долоо хоног түүнээс дээш хугацаагаар уртасч болно. Цочмог вируст гепатит А-ийн үед шарлалт богино хугацааны дотор илрээд буурах ба илэрсэн үеэс хоол унданд дургүйцэх, бөөлжих. ядарч сульдах зэрэг хордлогын шинжүүд бүдгэрч эхэлнэ. Эдгэрэлтийн үе 1-2 сараас 6 cap хүртэл, зарим тохиолдолд түүнээс ч урт хугацаагаар үргэлжлэх нь бий. Энэ үед эмнэлзүйн шинжүүд аажмаар бүдгэрч, элэгний хэмжээ хэвийн, эсвэл бага зэрэг том хэвээр байж болно.

Хэрхэн оношлох вэ?
Дээрх шинжүүд илэрмэгц эмчид яаралтай хандах хэрэгтэй. Эмч өвчтөний элэг, дэлүүг тэмтэрч үзээд шинжилгээ бичиж өгнө. Элэг гэмтсэн үед цусан дахь библирубины хэмжээ ихээр нэмэгддэг тул цусны шинжилгээг яаралтай хийх нь чухал. Мөн шээсийг шинжлэхээс гадна ээдрээтэй элэгний архаг өвчний үед маркер, биопсын шинжилгээ хийнэ.

Ямар аюултай вэ?
Цусаар дамжин халдварладаг В, С ба Д гепатит нь элэгний комд оруулах , архагшвал элэгний хорт хавдар, элэгний хатуурал үүсгэх аюултай өвчин юм. Комын үед элэгний эдийн хорт бүтээгдэхүүнүүд цусанд орсноор мэдрэлийн системийг хордуулах, бие организмын амьдралын бүх үйл ажиллагааг дарангуйлдаг.

Яаж урьдчилан сэргийлэх вэ?

Аливаа бүх өвчнөөс урьдчилан сэргийлэх гол арга бол тэр өвчний талаар мэдлэгтэй байх агаад түүнийгээ хэрэгжүүлдэг байх нь чухал юм.Иймээс дараах зүйлийг хэрэгжүүлэх нь халдварт шар өвчнөөс сэргийлэх гол арга юм.

1. Хоол идэхийн өмнө, бие зассаны дараа болон ер нь бохирдсон тохиолдол бүрт гараа угааж заншина.
2. Гар угаах боломжгүй үед нойтон сальфетка болон гар ариутгагч бусад шингэнг хэрэглэнэ.
3. Түүхий жимс ногоог сайтар угааж цэвэрлэж хэрэглэнэ.
4. Түүхий ус болон дутуу болгосон хүнсний зүйл бүү хэрэглэ
5. Хоол хүнсээ ялаа жоом мэтийн шавьжаас хамгаал. тэдгээрийг устга
6. Гадуур өмссөн гутал хувцасаа гэр орондоо оруут сольж сур
7. Бие засах газарт эмч болон бусад мэдэх хүний заавраар халдваргүйжүүлэлт хий

Дээрхи зүйлийг бусдадаа дамжуулах /чи ганцаараа биш бүх хүн мэдэж байж төгс сэргийлнэ./
Ингээд та хэрэгжүүлж л чадах юм бол шар өвчнөөс сэргийлж чадна.

Цочмог гепатитийн үед эмчилгээний дараах зарчмыг баримталбал зохино:


Удаан хугацаагаар уураг, өөх тосыг хориглож болохгүй. Харин шингэц удаантай үхэр, хонь, гахайны өөхийг хориглоно. Дийлэнх тохиолдолд ургамлын болон сүүний гаралтай уураг хэрэглэх нь чухал. Өвчний цочмог үеийн турш хайрсан, шарсан хоол, амтлагчийг хэрэглэхгүй. Тэдгээрийн оронд
жигнэсэн хоол, өргөст хэмх, ногоон сонгино, загасны түрс хэрэглэж болно.

Wednesday, September 28, 2011

Хөхүүл эхийн хооллолт

Хооллолт

Хөхүүл эхчүүдийн хооллолт нь эхийн өөрийнх нь төдийгүй хүүхдийнх нь эрүүл мэндтэй салшгүй холбоотой болохоор онцгой анхаарал тавих хэрэгтэй. Хүнсэндээ жимс, ногоо, шинэ ногоо, жимсний шүүс оруулж, өдрийн хоолны дэглэмээ сайн сахих тал дээр анхаарах хэрэгтэй. хэрэгтэй. Хөхүүл эх өдөртөө бага багаар олон удаа хооллох нь хамгийн зохистой.

Шингэц сайтай, хурц биш хоол, хүнсний бүтээгдэхүүн хамгийн тохиромжтой. Мөн шарсан хуурсан хоолноос зайлсхийж чанасан, жигнэсэн зүйлийг дээрд үзэх нь зүйтэй.

Хоногт дунджаар 180-200 грамм мах, 50 грамм цөцгийн тос, 1 өндөг, 800 грамм хүнсний ногоо, жимс, 400-500 грамм хивэгний болон бор гурилын талх хүнсэндээ хэрэглэж байгаа үед хөхүүл эхийн хооллолтыг бүрэн дүүрэн гэж үздэг.

Хөхүүл эхчүүд ясны эдийн, ялангуяа шүдний кальцийн нөөцийг бууруулж улмаар пародонтит үүсгэх, үс, хумсыг хэврэг, хугарамтгай болгох зэрэг таагүй байдалд орох нь бий. Иймд кальциар баялаг бяслаг /монгол бяслаг/, загас, аарц, бууцай зэрэг бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж байх шаардлагатай. Сүү болон сүүн бүтээгдэхүүнийг хэт ихээр /хоногт 0,5 литрээс дээш/ хэрэглэвэл хүүхдийг үхрийн сүүний уурагт харшилтай болгож мэднэ гэдэг ч энэ нь гол төлөв европ зүгийнхэнд ажиглагддаг зүйл.

Эм, эмийн бэлдмэл

Хүүхдээ хөхөөр хооллох үед хэрэглэдэг эм, эмийн бэлдмэлийн талаар зарим зүйлсийг онцгой анхаарах хэрэгтэй. Барбитурат, бромид, йодид, зэсийн агуулгатай эм, салицилаты, антибиотикууд, бамбайн булчирхайн шүүрлийн эсрэг бэлдмэлүүд, хавдрын эсрэг эм зэрэг нь эхийн сүүгээр дамжин хүүхдийн бие махбодод сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэдгийг мартаж болохгүй.

Иймд эм, бэлдмэл хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авч, зайлшгүй уух шаардлагатай үед түр хугацаагаар хүүхдээ угжаар хооллосон нь зөв. Энэ үедээ хөхөө саахаа зогсоож болохгүй. Улмаар эмчилгээ дуусмагц эргээд хөхөөр хооллохоо үргэлжлүүлж болно.

Хөх сүүгүй болох

Төрсний дараа хөх сүүгүй болохыг анагаах ухаанд гипогалактик гэдэг. Энэ нь гол төлөв амьдралын таагүй нөхцөл байдалтай холбоотой байдаг ч хэвийн нөхцөлд ч үүсэх нь цөөнгүй. Сүү ялгаралт буюу лактацийг сайжруулах олон арга байдаг ч тухайн хүний онцлогоос хамаараад үйлчилгээ нь янз бүр байдаг. Тэгэхээр бүх эхчүүдэд тохирох универсал арга гэж байдаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Янз бүрийн өвс ханд, цайнууд сайн байдаг. Мөн хушигны сүү, ногоон цай сайн үр нөлөөтэй байдаг. Мөн самрын сүү, ногоон цай ашигтай. Хушигны бэлдэх тун энгийн бөгөөд нунтаглаж жижиглэсэн хушиган дээр сүү хийж хэсэг хугацаанд хандлаад хөхүүлэхээсээ 20 минутын өмнө ууна.

Энд мөн нойр чухал үүрэгтэй болохоор хоногт 8-9 цагаас багагүй унтах, биеийн хүчний хүнд ажил хийхгүй байх, цэвэр агаарт салхилж байх хэрэгтэй. Үүнээс гадна хөхийг кварцын гэрлээр шарах, хэт өндөр авиагаар өдөөх, А, Е витамин, никотин бол глютаминий хүчлүүд, шар айрагны хуурай дрожны гидролизат өгөх зэрэг олон эмчилгээ байдаг. Гэхдээ тухай бүрт өрхийн эмч, хүүхдийн эмчтэйгээ зөвлөж байх хэрэгтэй.

Эм өөрөө эм мөн үү?

Эм гэхээр эмчилж эдгэрүүлдэг гэсэн бодол магадгүй таны ухаанд буудаг байх. Уг нь эмийг өвчинг эмчилж эдгэрүүлэхэд хэрэглэдэг нь үнэн л дээ. Нэг талаар тийм боловч зарим үед эм бол хор болдог гэдгийг ихэнх хүмүүс ойлгодоггүй. Үүнийг ойлгоход тийм ч хэцүү биш. Гагцхүү ямар үед эм болдог, ямар тохиолдолд хор болдог вэ гэдгийг ойлгох нь чухал. Эмийг хэзээ, хэрхэн хэрэглэх вэ гэхээр, бие мах бод ямар нэг шалтгааны улмаас өвчлөх буюу хямрахад, яг тэрхүү эмгэг үйл явцын эсрэг үйлдэл үзүүлж чадах, гагцхүү эмчийн зааврын дагуу шинжлэх ухаанаар нотлогдсон буюу ардын уламжлалаар батлагдсан эм бэлдмэлийг тохирсон тун хэмжээтэйгээр зөв аргаар хэрэглэх явдал юм. Харин тэрхүү эм бэлдмэлийг эрүүл хүн хэрэглэх юм уу, аль эсвэл эм нь уг эмгэгийг эсрэг үйлдэл үзүүлж чадахгүй байх, мөн зөв эм сонгосон хэрнээ тун хэмжээг нь хэтрүүлэх зэрэг тохиолдолд эм бол хор болдог. Учир юу гэвэл, эм нь бие махбодын хэвийн явагдаж байсан үйл явцыг нэг талруу нь туйлшруулан гажуудуулах, уг өвчинд тохироогүй бол эерэг үйлдэл үзүүлэхгүйгээр зогсохгүй эрүүл хэсгийг нь гажуудуулж болно гэсэн үг. Бие махбодын хэвийн үйл явц алдагдана гэдэг маань өөрөө өвчин үүсгэнэ. Нэг ёсондоо эмийн зохисгүй хэрэглээ нь эмээс шалтгаалсан хоёрдогч өвчний суурийг тавьж өгдөг. Үүнд хамгийн түрүүн өртөх эрхтэн тогтолцоо нь хоол боловсруул эрхтэн тогтолцоо юм. Тухайлбал хүмүүсийн дунд толгойны эм гэгддэг аспирин, аналгин гэх мэтийн стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмүүдийн замбараагүй хэрэглээ нь ходоодыг цочроон үрэвсүүлж, цаашлаад ходоодны шарх үүсгэж, хоол боловсруулалт алдагддаг. Мөн зохисгүй хэрэглсэн эмийн нөлөөнд бие махбодод бодисын солилцооны явцад үүссэн хортой бүтээгдэхүүнүүдийг саармагжуулж байдаг элэг хамгийн ихээр өртөнө. Энэ нь элэгний хатуурал үүсэх явцыг дэмжиж өгдөг. Үүнээс болоод бодисын солилцоо бүхэлдээ хямарна. Гэх мэтээр тоочоод байвал зохисгүй хэрэглэсэн эм бүх л эрхтэн тогтолцоонд муугаар нөлөөлж болно.

Тэгэхээр “Энэ эм нь ийм өвчинд сайн байдаг гэнэ” гээд л өөрийн дураар хэрэглээд байж болохгүй нь. “Хүүхдийн толгой өвдчихөж, нэг пара уулгачих” гэх үг наад захын хүний амнаас гарах болж. Магадгүй та хүүдээ цай ундыг нь өгөөгүйгээс болсон бол цайгаа уугаад л толгой өвдөх нь намдчих байлаа шүү дээ.

Сүүлийн жилүүдэд манай улсад “сүлжээний” гэгдэх эм, бэлдмэлүүд газар авах болжээ. Хоёр жилийн өмнө нэгэн найз маань намайг эрүүл мэндийн тухай лекцэнд сууя гэхээр нь хамт очлоо. Жижгэвтэр өрөөнд 30-аад хүн цуглаж. Өөрийгөө их эмчийн мэргэжилтэй гэж танилцуулсан нэг эгч хүний биед ямар учраас яагаад өвчин үүсдэг гэдгийг магтмаар сайхан ярьж байна. Үүнийхээ дараа харин өөрийн сүлжээний бүтээгдэхүүнүүдээ сурталчилж өгдөг байгаа. Эмнүүдээ эрхтэн тогтолцооных нь өвчний эсрэг нэрээр нэрлэчихсэн, “Ийм үед тийм бэлдмэлийг нь уу. Манай энэ эм дэлхийд алдартай, ийм өвчинд сайн гэдгийг нь бүүр баталчихсан юм” гэж ирээд л тархийг бол угааж өгсөн дөө. Түүнийг нь баталсан бичиг баримт нь хаана ч байгаа юм бүү мэд. Зарим нэг нь үнэхээр сайн л байдаг байх. Гэхдээ тэгж туйлширч арай болохгүй юм шиг санагдсан. Эцэст нь элсэлт аваад л өндөрлөсөн дөө. Сүлжээний бизнес байсан юмсанж. Хэн ч юу ч гэж хэлж болно. Хүн аливаа зүйлд итгэх итгэхгүй нь өөрөөс нь хамаарах учир би анагаахын сургуулийн оюутны хувьд итгээгүй учраас сүлжээнд нь элсээгүй. Ам дамжсан, тархи угаасан яриагаар өөрөө өөрийгөө эмчлэнэ гэдэг сайн зүйл биш ээ.

Дээр дурьдсан бүгдээс дүгнээд та эрх биш нэгийг ойлгосон гэдэгт итгэе. Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье!

Ц. Эрдэнэ-Очир