Wednesday, October 19, 2011

Халдварт шар өвчин гэж юэ?

Халдварт шар гэдэг нь бохир гарын өвчин юм. Харин В,С,D,F,G,H гээд маш олон төрлийн вирусын халдвар байдаг бөгөөд тэд бүгдээрээ цусаар эсвэл бэлгийн замаар халдана.
Одоогоор манай улсад бо
хир гарын шар буюу А гепатит маш их байна. А гепатит нь вирусээр үүсгэгддэг элэгний үрэвсэл юм.
Үүсгэгч нь
өвчтэй хүнээс бохир гар, бохирлогдсон ус, хөрс, хоол хүнс, эд юмсаар дамжин халдварлагдана.

"Шар өвчин"-ий шинж тэмдгүүд:
Гепатит өвчний үед арьс, салст шарладаг тул хүмүүс уг өвчнийг "шарлах өвчин" гэж нэрлэдэг. Шарлалтын өмнөх үе буюу урьдал үе мөн л янз бүрийн хугацаагаар илрэх бөгөөд дунджаар 1-2 хоногоос 14-21 хоног хүртэл үргэлжилж болно. Үүнд:
-Ходоод гэдэс хямрах хам шинж: хоол унданд дургүйцэх, бөөлжих, суулгах, аюулхай орчим өвдөх, ам гашуу оргих
-Халуурах, хамраас нус гоожих, үе үе ханиах
-Ядарч сульдах, унтамхайрах, ноомой болох, ихээр ядрах, бага насны хүүхэд түрүүлгээ харж хэвтэх
-Үе булчингаар өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хамгийн тод шинж тэмдэг нь шээсний өнгө өтгөрөх, өтгөн хатах юм. Мөн арьс, нүдний салст бүрхүүлд шарлалт илрэхэд шарлалтын үе эхэллээ хэмээн тооцож үздэг. Шарлалт илрэхээс 2-4 хоногийн өмнө шээсний өнгө өтгөрч хар цай шиг бараан, өтгөний өнгө цайвар сааралдуу болж шингэрдэг байна. Шарлалтын үе дунджаар 2-3 долоо хоног үргэлжлэх бөгөөд зарим үед 7 хоног хүртэл богиносч, эсвэл 4-6 долоо хоног түүнээс дээш хугацаагаар уртасч болно. Цочмог вируст гепатит А-ийн үед шарлалт богино хугацааны дотор илрээд буурах ба илэрсэн үеэс хоол унданд дургүйцэх, бөөлжих. ядарч сульдах зэрэг хордлогын шинжүүд бүдгэрч эхэлнэ. Эдгэрэлтийн үе 1-2 сараас 6 cap хүртэл, зарим тохиолдолд түүнээс ч урт хугацаагаар үргэлжлэх нь бий. Энэ үед эмнэлзүйн шинжүүд аажмаар бүдгэрч, элэгний хэмжээ хэвийн, эсвэл бага зэрэг том хэвээр байж болно.

Хэрхэн оношлох вэ?
Дээрх шинжүүд илэрмэгц эмчид яаралтай хандах хэрэгтэй. Эмч өвчтөний элэг, дэлүүг тэмтэрч үзээд шинжилгээ бичиж өгнө. Элэг гэмтсэн үед цусан дахь библирубины хэмжээ ихээр нэмэгддэг тул цусны шинжилгээг яаралтай хийх нь чухал. Мөн шээсийг шинжлэхээс гадна ээдрээтэй элэгний архаг өвчний үед маркер, биопсын шинжилгээ хийнэ.

Ямар аюултай вэ?
Цусаар дамжин халдварладаг В, С ба Д гепатит нь элэгний комд оруулах , архагшвал элэгний хорт хавдар, элэгний хатуурал үүсгэх аюултай өвчин юм. Комын үед элэгний эдийн хорт бүтээгдэхүүнүүд цусанд орсноор мэдрэлийн системийг хордуулах, бие организмын амьдралын бүх үйл ажиллагааг дарангуйлдаг.

Яаж урьдчилан сэргийлэх вэ?

Аливаа бүх өвчнөөс урьдчилан сэргийлэх гол арга бол тэр өвчний талаар мэдлэгтэй байх агаад түүнийгээ хэрэгжүүлдэг байх нь чухал юм.Иймээс дараах зүйлийг хэрэгжүүлэх нь халдварт шар өвчнөөс сэргийлэх гол арга юм.

1. Хоол идэхийн өмнө, бие зассаны дараа болон ер нь бохирдсон тохиолдол бүрт гараа угааж заншина.
2. Гар угаах боломжгүй үед нойтон сальфетка болон гар ариутгагч бусад шингэнг хэрэглэнэ.
3. Түүхий жимс ногоог сайтар угааж цэвэрлэж хэрэглэнэ.
4. Түүхий ус болон дутуу болгосон хүнсний зүйл бүү хэрэглэ
5. Хоол хүнсээ ялаа жоом мэтийн шавьжаас хамгаал. тэдгээрийг устга
6. Гадуур өмссөн гутал хувцасаа гэр орондоо оруут сольж сур
7. Бие засах газарт эмч болон бусад мэдэх хүний заавраар халдваргүйжүүлэлт хий

Дээрхи зүйлийг бусдадаа дамжуулах /чи ганцаараа биш бүх хүн мэдэж байж төгс сэргийлнэ./
Ингээд та хэрэгжүүлж л чадах юм бол шар өвчнөөс сэргийлж чадна.

Цочмог гепатитийн үед эмчилгээний дараах зарчмыг баримталбал зохино:


Удаан хугацаагаар уураг, өөх тосыг хориглож болохгүй. Харин шингэц удаантай үхэр, хонь, гахайны өөхийг хориглоно. Дийлэнх тохиолдолд ургамлын болон сүүний гаралтай уураг хэрэглэх нь чухал. Өвчний цочмог үеийн турш хайрсан, шарсан хоол, амтлагчийг хэрэглэхгүй. Тэдгээрийн оронд
жигнэсэн хоол, өргөст хэмх, ногоон сонгино, загасны түрс хэрэглэж болно.

No comments:

Post a Comment