Monday, September 26, 2011

Жирэмсний хяналтанд эрт орох тусмаа танд хэрэгтэй


Жирэмсний хяналтанд эрт орсны ач холбогдол

- Эмч таны жирэмсний, амаржих, амралт авах хугацааг зөв тогтоож өгнө

- Танд болон нөхөрт тань жирэмсний үеийн хооллолт, ажил амралтын дэглэмийг зохицуулах, төрөлтөнд бэлтгэх, нярай хүүхдийг асрах талаар зөвлөгөө өгнө

- Тохиолдож болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлж, хэрэв хүндрэл тохиолдвол цаг алдалгүй зохих арга хэмжээг авна

- Хэвлий дэх ургийн өсөлтийг хянана

- Хэрэв та энэ удаагийн жирэмслэлтийг үргэлжлүүлэхийг хүсэхгүй байвал, эсвэл жирэмслэлт болон төрөлтийн явцад хүндрэл үүсч, таны амь насанд аюул учирч болох эмзэг байдалтай байгаа бол жирэмслэлтийг эрт хугацаанд аюул багатай таслах боломжтой.

Жирэмснийг илрүүлэх хэд, хэдэн арга байдаг.

Асуумжаар:

Эргэлзээ төрүүлэх шинжүүд

- огиулж бөөлжих

- хоолонд дургүй болно

- хоолны амт, үнэр буруу мэдрэнэ

- амархан ядрах,нойр өөрчлөгдөх эсвэл ууртай, цочромтгой болно

- нүүр, хөхний товч тойроод, хэвлийн гол шугамаар сэвхтэнэ

Жирэмсэн байж магадгүй шинжүүд:

- Биений юм хоригдоно

- хөх томорч хатуурна

Гарцаагүй жирэмсэн байх шинжүүд:

- Ургийн хөдөлгөөн мэдрэгдэнэ

- Ургийн хэсэг тэмтрэгдэнэ

Жирэмсэнг батлах шинжилгээ:

1. Жирэмсний сорил

2. Чанд авиан шинжилгээ

Эрүүл хэвийн явцтай жирэмсэн эмэгтэй

- 12,20,28,32,36,38 долоо хоногтойдоо болон төрсний дараа нийт 7 удаа эмчийн хяналтанд үзүүлнэ

- 20,28,38 хоногтойдоо эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж зөвлөгөө авна

- 12,28,32,36 долоо хоногтойд чанд авиан шинжилгээ хийлгэнэ

Эрүүл явцтай жирэмсэн эх нь 32 долоо хоног хүртлээ өрхийн эмчийн хяналтанд байх ба түүнээс хойш төрөх хүртлээ дүүргийн эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд шилжинэ.

Жирэмсэн эхийн биеийн жинг хянах

0-12 долоо хоног

300-350 гр 7 хоногт

13-28 долоо хоног

400-450 гр 7 хоногт

29-40 долоо хоног

300-350 гр 7 хоногт

Жирэмсний хугацаанд нийтдээ 10-16 кг нэмэгдэнэ. Сардаа 1-1,4 кг нэмэгдэнэ. Жирэмсэн үед хоол хасч болохгүй.

Өндөр эрсдэлтэй жирэмсэнг илрүүлэх, эмнэлгийн тусламж үзүүлэх


} Нийгэм биологийн хүчин зүйлийн дурдатгал:

1. 20-оос доош, 30-аас дээш насны тулгар жирэмсэн

2. 150 см-ээс намхан

3. Биеийн жин 40 кг-аас бага, эсвэл 80 кг-аас их

4. 5 ба түүнээс олон төрсөн

5. 35-аас дээш насны давтан төрөгч

6. Нэн ядуу

7. Архи, тамхи мансууруулах бодис байнга хэрэглэдэг


} Эх барихын ужиг дурдатгал:

1. Өмнөх жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үед цус алдаж байсан

2. Өмнөх жирэмслэлт мэс засал, мэс ажилбараар төрсөн

3. Өмнөх жирэмслэлт манас таталтын урьдал болон манас таталтаар хүндэрч байсан.

4. Зуршсан зулбалт ба дутуу төрөлт

5. Нярай нь эндэж байсан

6. Эрхтний тогтолцооны гажиг болон оюун санааны эмгэгтэй хүүхэд төрүүлж байсан

7. Үргүйдэлтэй байсан

8. Нөхөн үржихүйн эрхтний гажиг хөгжилтэй

} Эрхтэн тогтолцооны өвчин дурдатгал

1. Артерийн даралт ихсэх өвчин

2. Зүрх, судасны өвчин

3. Амьсгалын замын өвчин /цагаан мөгөөрсөн хоолойн багтраа, хатгалгаа/

4. Ходоод, элэг, цөсний өвчин

5. Бөөр шээсний замын зарим өвчин /өрөөсөн бөөртэй, бөөрний хурц болон архаг дутагдалтай/

6. Дотоод шүүрлийн булчирхайн өвчин

7. Цусны өвчин

8. Удамшлын өвчин

9. Халдварт өвчин /Сүрьеэ, тэмбүү, заг хүйтэн, ДОХ, элэгний үрэвсэл/

10. Нүдний өвчин /2.3 –р зэргийн холын харалган, нүдний даралт ихсэлт/

11. Сэтгэц – мэдрэлийн өвчин

Өртөмтгий бүлгийн жирэмсэн эмэгтэйчүүд

- 10,16,20,28,32,36 38,40 хоногтойд болон төрсний дараа 21 хоногт 1 удаа эмчийн хяналтанд үзүүлнэ

- 12 долоо хоног хүртэл сард 1 удаа, 13-32 долоо хоногтойд 14 хоногт 1 удаа,32 долоо хоногоос дээш 7 хоногт 1 удаа үзүүлнэ

- 10,20,32,36 долоо хоногтойд чанд авиан шинжилгээ хийлгэнэ

Өртөмхий бүлгийн жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний бүх хугацаанд эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд байсаар төрдөг.


Б. Оюунсувд

No comments:

Post a Comment