Эрхэм зорилго:
Чадварлаг хүчтэй өрсөлдөх өрхийн эмнэлгийн багийг бий болгоно.
Харьяа хүн амд эрүүл мэндийн анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн туслмж үйлчилгээг жигд хүртээмжтэй, чанартай үзүүлнэ.
Зорилт:
1. Хүн амын дунд бүртгэл судалгааг нарийн чанартай явуулж, амын эрүүл мэндийн тусламжийн эрэлт хэрэгцээг тогтоох
2. Эрүүл мэндийн анхан шатны тусламж болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд сувилахуйн тусламж үйлчлгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх
3. Үйлчлэх хүрээний хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэхэд шаардагдах нөөцийн хэрэгцээг тогтоох
4. Үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн эрх ашгийг хамгалах , сонголт хийх боломжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний шуурхай байдлыг хангах
5. “Эрүүл мэндийг дэмжигч” хамт олон , “Эрүүл ажлын байр “ бий болгоход нөөцийг дайчлах, төрийн ба төрийн бус байгууллага, хамт олон ард иргэдийг татан оролцуулж ажиллана.
6. Мэдээллийн технологи , эрүүл мэндийн техник технологийг сорчлон нэвтрүүлэх
7. Эмч сувилагч нарын мэдлэг мэргэжлийг тасралтгүй дээшлүүлэх , мэргэжлийн зэрэг, эрдмийн цолтой эмчийн тоог нэмэгдүүлэх, эмч сувилагч нарын ерөнхий техникийн чадварыг дээшлүүлэх, гадаад, дотоод хамтын ажиллагааг сайжруулах
8. Өрхийн эмнэлгийн удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгож, өрхийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт болон гардан үйлдлийн стандартыг мөрдөж, нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг бүрэн хэрэгжүүлж ажиллана
No comments:
Post a Comment