Уг өвчин нь олон улсын хөл хориот, байгалийн
голомтлог, хүн, амьтны
тунгалгийн зангилаа, уушиг, арьсыг зонхилон гэмтээж, үжил
үүсгэдэг гоц аюулт халдварт
өвчин юм.
Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг байгалийн голомтот
гоц аюулт
халдварт өвчин юм. Тарваган
тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн
цагаан оготно, чичүүл
зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг
мэрэгчдийн дунд бүүрэг
дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног,
хоол хүнсэнд 2-4 сар,
өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар
хадгалагдана.
Халдвар хэрхэн дамжих вэ?
Халдварлагдсан бүүрэгт
хазуулах, өвчилсөн амьтныг өвчих, арьс, маханд хүрэлцэхэд
арьс салстаар, тарваганы
махыг түүхий, шүүрхий идсэн тохиолдолд хоол боловсруулах
замаар, нүх, ичээ ухах
үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс амьсгалын
замаар халдвар дамжина.
Илрэх шинж тэмдэг
Гэнэт өндөр халуурах,
толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус
болж, нойргүйтэх, арьс
салстаар халдвар авсан үед булчирхай томорч хүчтэй эмзэглэх,
амьсгалын замаар халдвар
авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх,
ханиалгах, цустай цэр
гарах, амьсгаадах, хоол боловсруулах замаар халдвар авсан үед
суулгах, заримдаа цусаар
суулгах шинжүүд илэрнэ.
Сэргийлэлт
1. Сэжиг бүхий үхсэн
мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад
хандах
2. Нохой зууж ирсэн
тарвагад хүрэхгүй байх, хөдөлгөөн нь удааширсан тарвагыг
агнахгүй байх, арьс,
махыг ашиглахгүй байх
3. Тарвагыг нохойгоор
бариулах, хавхаар агнахыг цээрлэх
4. Өвчний шинж тэмдэг
илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад мэдэгдэх гэхдээ
халдвар тарааж болзошгүй
учир өвчтөнтэй ойр байсан хүнээр хэл хүргүүлэхээс
татгалзах
5. Сэжигтэй өвчтөн болон
эд материалтай харьцсан хүнийг тусгаарлах
6. Сэжиг бүхий эд материал,
өвчтөний хэрэглэж байсан зүйлд онош тодрохоос нааш
хүрэлцэхгүй байх
7. Гэртээ тарвага өвчих,
нойтон арьс хадгалах, боловсруулаагүй мах оруулахыг
8. Голомттой нутгийн
хүн ам болон эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулах
шаардлагатай юм.
Байгалийн Голомтот Халдварт
Өвчин Судлалын Төв
No comments:
Post a Comment