Уралдаан тэмцээний зорилго нь, Өрхийн эрүүл мэндийн төвийн тусгай
мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах, иргэдэд хүрэх тусламж
үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд сувилагчдын
оролцоог нэмэгдүүлэх, багаар ажиллах болон танин мэдэхүйн чадварыг дээшлүүлэхэд
оршсон бөгөөд нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвд ажилладаг сувилагч нар
ширүүхэн өрсөлдөөнийг харуулсан юм.
Дүүрэг тус бүрээс 5 гишүүнтэй нэг баг, 20 гаруй
хөгжөөн дэмжигч, нийтдээ 250 орчим өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагчид
хамрагдсан бөгөөд мэргэжлийн ширүүхэн өрсөлдөөн боллоо.Чингэлтэй дүүргийг
төлөөлж 12-р хорооны Шэжиддүг ӨЭМТ-ийн сувилагч нар оролцсон юм. Ингээд тэмцээний
дүн гарахад Сонгино-хайрхан дүүрэг 1-р байр, Чингэлтэй дүүрэг 2-р байр, Баянгол
дүүрэг 3-р байрыг тус тус эзэлж бусдаасаа онцгойрлоо.
Тэмцээнийг гэрийн даалгавар, гардан үйлдэл, багийн ахлагч нарын тэмцээн, багаар
хийх гардан үйлдэл, хөгжөөн дэмжигч нарын асуулт тэмцээн гэсэн хэд хэдэн
шатлалаар зохион байгуулан дүгнэж 1 байр өргөмжлөл 500 000 мянган төгрөг, 2-р
байр өргөмжлөл 300 000 мянган төгрөг, 3-р байр өргөмжлөл 200 000 мянган
төгрөгөөр тус тус урамшууллаа.
Өрхийн анагаах
ухааны мэргэжилтний холбооноос жил бүр Олон улсын сувилагч нарын өдрийг ийнхүү
амжилт бүтээл дүүрэн үр бүтээлтэй тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил ч уламжлал
ёсоор ийнхүү ажил мэргэжлийн манлайлал болсон мэргэжилтнүүдээрээ бахархах,
харилцан туршлага солилцох, мэргэжлийн ур чадвараа сайжруулах боломжийг олгож
буйгаараа онцлог боллоо.
ингээд
амжиллтай оролцож баг хамт олныхоо нэрийг өндөрт өргөсөн 12-р хорооны Шэжиддүг
ӨЭМТ-ийн сувилагч нартаа баяр хүргэе
Монголынхоо бүх сувилагч
нарт сувилагч нарын баярын мэнд хүргэе.
No comments:
Post a Comment