1. Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд:
a) Амбулатори, поликлиникээр үйлчлүүлэхдээ:
1. Өвчтөний карт
2. Өрхийн эмчийн анхны үзлэг хийгдсэн байх /өрхийн эмчийн заалт/
3. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /баталгаажсан байх/
4. Иргэний үнэмлэх
b) Стационарт хэвтэн эмчлүүлэхдээ:
1. Өрхийн эмчийн болон нарийн мэргэжлийн эмчийн хэвтэх бичиг
2. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /баталгаажсан байх/
3. Нийгмийн даатгалын дэвтэр
4. Амбулаториор хийгдсэн шинжилгээ /өндөгний цус, шээс, биохими, зүрхний бичлэг, рентген зураг/
5. Иргэний үнэмлэх
6. Ажилтан болон оюутнуудаас ЭМД-ын 10 хувь /5100 төгрөг/
7. Хувийн бэлтгэл /Аяга халбага, оо сойз, гэрийн халат, шаахаа гм/
2. Дүүргийн Нэгдсэн эмнэлэгт:
1. Өрхийн эмчийн болон нарийн мэргэжлийн эмчийн хэвтэх бичиг
2. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /баталгаажсан байх/
3. Төрсний гэрчилгээ
4. Нийгмийн даатгалын дэвтэр
5. Амбулаториор хийгдсэн шинжилгээ /өндөгний цус, шээс, биохими, зүрхний бичлэг, рентген зураг/
6. Иргэний үнэмлэх
7. Өвчтөний карт /Анх удаа бол амбулаторийн карт/
8. Ажилтан болон оюутнуудаас ЭМД-ын 10 хувь /5100 төгрөг/
9. Хувийн бэлтгэл /Аяга халбага, оо сойз, гэрийн халат, шаахаай гм/
3. Амаржих газарт:
a) Төрөхийн тусламж, үйлчилгээ авахдаа:
1. Иргэний үнэмлэх
2. Жирэмсний хяналтын солилцох хуудас
3. Хувийн бэлтгэл /Аяга халбага, оо сойз, гэрийн халат, шаахай гм /
b) Эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ авахдаа:
1. Өрхийн эмчийн болон нарийн мэргэжлийн эмчийн хэвтэх бичиг
2. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /баталгаажсан байх/
3. Нийгмийн даатгалын дэвтэр /Ажил эрхэлдэг бол/
4. Амбулаториор хийгдсэн шинжилгээ /өндөгний цус, шээс, биохими, зүрхний бичлэг, рентген зураг г/м/
5. Иргэний үнэмлэх
6. Ажилтан болон оюутнуудаас ЭМД-ын хуулийн дагуу 6100 төгрөг
7. Хувийн бэлтгэл /Аяга халбага, оо сойз, гэрийн халат, шаахай гм/
Амаржих газрууд нь харъяаллын дагуу жирэмсэн болон төрөлттэй холбоотой тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ. Баянгол дүүргийн бүх хороодын иргэд Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд харъяалагдана. Клиникийн 1-р амаржих газарт 4 ортой эхийн амрах байр ажиллаж байгаа. Мөн амаржих газрууд нь зүрх судасны эмгэгтэй жирэмсэн эх болон дутуу төрөлтийн үед харъяалал харгалзахгүй авч үйлчилнэ
4. Тусгай мэргэжлийн төвд:
a) Сэргээн засах клиникийн эмнэлэгт:
1. Улсын клиникийн эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эмчийн зөвлөгөөний шийдвэрийн
дагуу өвчтөн илгээх 36А маягт
2. Шинжилгээ /цус, шээс, биохими, зүрхний бичлэг, рентген зураг, ЭХО гм/
3. Өвчтөний карт
4. Нийгмийн даатгалын дэвтэр, тэтгэврийн дэвтэр
5. Иргэний үнэмлэх
6. ЭМД-ын тухай хуулийн дагуу 3500 төгрөг
7. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /баталгаажсан байх/
8. Хувийн бэлтгэл /Аяга халбага, оо сойз, гэрийн халат, шаахай гм/
b) Наркологийн эмнэлэгт:
1. Өрхийн эмчийн болон нарийн мэргэжлийн эмчийн хэвтэх бичиг
2. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, түүний баталгаажуулсан хуулбар 1% /хэрэв даатгалгүй бол
мөрдөгдөж буй тарифын дагуу төлбөрөө төлсөн байх/
3. Нийгмийн даатгалын дэвтэр /баталгаажсан байх/
4. Амбулаториор хийгдсэн шинжилгээ /өндөгний цус, шээс, биохими, зүрхний бичлэг, рентген зураг гм/
5. Иргэний үнэмлэх
6. ЭМД-ын тухай хуулийн дагуу 6000 төгрөг
7. Хувийн бэлтгэл /Аяга халбага, оо сойз, гэрийн халат, шаахай, ариун цэврийн байдал гм/
5.Хүүхдийн клиник сувилалд:
1. Иргэний үнэмлэх /Эцэг, эхийн/
2. Төрсний гэрчилгээ
3. Өрхийн эмнэлгээс илгээх 36-р маягт
4. Дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээс шээс, цагаан хорхойн шинжилгээөгсөн тухай баталгаажсан
шинжилгээний хуудас
5. Хүүхдийн өсөлт, хөгжлийг хянах өсөлтийн карт / Вакцинд хамрагдалтынталаарх мэдээлэл/
6. Хувийн бэлтгэл /00-ын цаас, нойтон болон хуурай салфетка, гар нүүрийн саван, 3-аас дээш насны хүүхдэд дээрхээс гадна бичгийн хэрэгслэл, зургийн дэвтэр,баримлын шавар
No comments:
Post a Comment