Monday, March 18, 2013

Чухал шаардлагатай дугаарууд

Тvргэн тусламж 103 
Онцгой байдал - 105
Гал команд - 101
СБД-ийн хүүхдийн түргэн - 350793
"Сүхбаатар" Эрүүл мэндийн нэгдэл - 350793
ЧД-ийн хүүхдийн түргэн -  70110279
Чингэлтэй Эрүүл мэндийн нэгдэл - 70110716, 70110279, 70117162, 70110286, 357069
БГД-ийн хүүхдийн түргэн -  362539
Баянгол эрүүл мэндийн нэгдэл - 365239
БЗД-ийн хүүхдийн түргэн - 70150052
Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл - 70150052
СХД-ийн хүүхдийн түргэн - 685065
Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг - 631895
Сонгино Хайрхан Эрүүл Мэндийн Нэгдэл - 681475
ХУД-ийн хүүхдийн түргэн - 341003
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг - 99902529, 379247
Хан-Уул эрүүл мэндийн нэгдэл - 342003, 342493
Багахангай дүүргийн хүн эмнэлэг - 99240419, 99821126, 99746984, 99988216
Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл - 20290, 22903
Хувийн түргэн - 1971
Халдвартын түргэн - 100
Түлэнхийн төв - 70135032
Хордлогын үндэсний төв - 450097
Клиникийн 1-р амаржих газар - 70111416, 70111417
Клиникийн 2-р амаржих газар - 321451, 324495
Клиникийн 3-р амаржих газар - 70164401, 70164406, 70169075
Улсын клиникийн төв эмнэлэг - 323372
Клиникийн нэгдсэн 2-р эмнэлэг - 70150299, 70150300, 70150308
Клиникийн нэгдсэн 3-р эмнэлэг - 687889, 687886, 687901, 687903
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв - 70150513, 70150522, 454489, 70155633
Гэмтэл согог судлалын үндэсний төв - 70180130, 70180131, 70180132
ДОХ-той тэмцэх үндэсний төв - 321659
Халдварт өвчин судлалын үндэсний төв - 451143, 458699, 451158
Цусны төв - 312857, 326504
Шүүх эмнэлэг - 70113414
ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг ЭМГ - 70162084, 70163225, 70163226
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /хуучнаар ЭНЭШТ/ - 362633, 362644, 362648, 362655, 362672
Төмөр замын нэгдсэн эмнэлэг - 244969, 244951, 244953
Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталь  - 70150498
Сэргээн засалтын үндэсний төв - 70135515
Гэмтэл согог сэргээн засалтын клиникийн эмнэлэг - 70180136
Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг - 366617, 99112755
Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төв - 70110761, 324949
Нийслэлийн байгалийн гамшгаас  хамгаалах анги - 343585
Нийслэлийн эрүүл мэндийн газар - 1893,320981, 70110500
Улаан тууз эмнэлэг - 450867, 458787
Шүд Эрүү Нүүрний Эмгэг Судлалын Төв - 325731
Сэргээн засах клиник эмнэлэг - 342414, 342449
Наркологийн эмнэлэг - 633985
Нийслэлийн Яаралтай Тусламжийн Төв - 103, 70120103
Энэрэл эмнэлэг - 70135007
Эрүүл мэндийн яам - 51-263913

Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчлүүлэхэд бүрдүүлэх материал

1. Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд:
 a) Амбулатори, поликлиникээр үйлчлүүлэхдээ:
 1. Өвчтөний карт
 2. Өрхийн эмчийн анхны үзлэг хийгдсэн байх /өрхийн эмчийн заалт/
 3. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /баталгаажсан байх/
4. Иргэний үнэмлэх
 b) Стационарт хэвтэн эмчлүүлэхдээ: 
1. Өрхийн эмчийн болон нарийн мэргэжлийн эмчийн хэвтэх бичиг
 2. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /баталгаажсан байх/
3. Нийгмийн даатгалын дэвтэр
4. Амбулаториор хийгдсэн шинжилгээ /өндөгний цус, шээс, биохими, зүрхний бичлэг, рентген зураг/
 5. Иргэний үнэмлэх
6. Ажилтан болон оюутнуудаас ЭМД-ын 10 хувь /5100 төгрөг/
7. Хувийн бэлтгэл /Аяга халбага, оо сойз, гэрийн халат, шаахаа гм/
               2. Дүүргийн Нэгдсэн эмнэлэгт:
1. Өрхийн эмчийн болон нарийн мэргэжлийн эмчийн хэвтэх бичиг
2. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /баталгаажсан байх/
3. Төрсний гэрчилгээ
4. Нийгмийн даатгалын дэвтэр
5. Амбулаториор хийгдсэн шинжилгээ /өндөгний цус, шээс, биохими, зүрхний бичлэг, рентген зураг/
6. Иргэний үнэмлэх
7. Өвчтөний карт /Анх удаа бол амбулаторийн карт/
8. Ажилтан болон оюутнуудаас ЭМД-ын 10 хувь /5100 төгрөг/
 9. Хувийн бэлтгэл /Аяга халбага, оо сойз, гэрийн халат, шаахаай гм/
          3. Амаржих газарт:  
a) Төрөхийн тусламж, үйлчилгээ авахдаа:
1. Иргэний үнэмлэх
2. Жирэмсний хяналтын солилцох хуудас
3. Хувийн бэлтгэл /Аяга халбага, оо сойз, гэрийн халат, шаахай гм /
b) Эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ авахдаа:
 1. Өрхийн эмчийн болон нарийн мэргэжлийн эмчийн хэвтэх бичиг
2. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /баталгаажсан байх/
3. Нийгмийн даатгалын дэвтэр /Ажил эрхэлдэг бол/
4. Амбулаториор хийгдсэн шинжилгээ /өндөгний цус, шээс, биохими, зүрхний бичлэг, рентген зураг г/м/
5. Иргэний үнэмлэх
6. Ажилтан болон оюутнуудаас ЭМД-ын хуулийн дагуу 6100 төгрөг
7. Хувийн бэлтгэл /Аяга халбага, оо сойз, гэрийн халат, шаахай гм/ Амаржих газрууд нь харъяаллын дагуу жирэмсэн болон төрөлттэй холбоотой тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ. Баянгол дүүргийн бүх хороодын иргэд Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд харъяалагдана. Клиникийн 1-р амаржих газарт 4 ортой эхийн амрах байр ажиллаж байгаа. Мөн амаржих газрууд нь зүрх судасны эмгэгтэй жирэмсэн эх болон дутуу төрөлтийн үед харъяалал харгалзахгүй авч үйлчилнэ
           4. Тусгай мэргэжлийн төвд: 
a) Сэргээн засах клиникийн эмнэлэгт: 
    1. Улсын клиникийн эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эмчийн зөвлөгөөний шийдвэрийн дагуу өвчтөн илгээх 36А маягт
2. Шинжилгээ /цус, шээс, биохими, зүрхний бичлэг, рентген зураг, ЭХО гм/
 3. Өвчтөний карт
4. Нийгмийн даатгалын дэвтэр, тэтгэврийн дэвтэр
5. Иргэний үнэмлэх
6. ЭМД-ын тухай хуулийн дагуу 3500 төгрөг
7. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /баталгаажсан байх/
8. Хувийн бэлтгэл /Аяга халбага, оо сойз, гэрийн халат, шаахай гм/
b) Наркологийн эмнэлэгт: 
1. Өрхийн эмчийн болон нарийн мэргэжлийн эмчийн хэвтэх бичиг
2. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, түүний баталгаажуулсан хуулбар 1% /хэрэв даатгалгүй бол мөрдөгдөж буй тарифын дагуу төлбөрөө төлсөн байх/
3. Нийгмийн даатгалын дэвтэр /баталгаажсан байх/
4. Амбулаториор хийгдсэн шинжилгээ /өндөгний цус, шээс, биохими, зүрхний бичлэг, рентген зураг гм/
5. Иргэний үнэмлэх
6. ЭМД-ын тухай хуулийн дагуу 6000 төгрөг
7. Хувийн бэлтгэл /Аяга халбага, оо сойз, гэрийн халат, шаахай, ариун цэврийн байдал гм/
         5.Хүүхдийн клиник сувилалд: 
1. Иргэний үнэмлэх /Эцэг, эхийн/
2. Төрсний гэрчилгээ
3. Өрхийн эмнэлгээс илгээх 36-р маягт
4. Дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээс шээс, цагаан хорхойн шинжилгээөгсөн тухай баталгаажсан шинжилгээний хуудас
5. Хүүхдийн өсөлт, хөгжлийг хянах өсөлтийн карт / Вакцинд хамрагдалтынталаарх мэдээлэл/
6. Хувийн бэлтгэл /00-ын цаас, нойтон болон хуурай салфетка, гар нүүрийн саван, 3-аас дээш насны хүүхдэд дээрхээс гадна бичгийн хэрэгслэл, зургийн дэвтэр,баримлын шавар

Tuesday, March 12, 2013

Хурхирах

Агаарын урсгал нарийссан амьсгалын замаар дамжих үед залгиур хоолойн зөөлөн бүтцүүд өөр хоорондоо мөргөлдөх үед үүсдэг дуу авиаг хурхирах гэнэ. Насанд хүрэгчдийн 30% нь хурхирдаг бол 60 дээш насанд нэмэгдэж 60% нь тохиолддог. Хурхирах нь хурхирч буй хүндээ гэхээсээ илүүтэйгээр орчин тойрны хүмүүсийн хувьд томоохон асуудал болж хувирдаг. Гэвч нөгөө талаас хурхирах нь нойрон дунд амьсгал гэнэт зогсох буюу апноэ гэдэгт ноцтой өвчний үндсэн ба урьдчилсан шинж байж болдог. Шалтгаан Хурхирах нь хамрын таславчны муруйлт, хамрын жим ба залгиурын төрөлхийн нарийсал, хамрын ур, хүүхэн хэл урт байх, доод эрүү арагшаа байх (зуулт алдагдах), гүйлсэн булчирхайн томролт, таргалалт зэрэгт үүсдэг. Түүнчлэн хурхиралт үүсэхэд залгиурын булчингийн сулралт үүсгэдэг ядрах, нойрны хямрал, архи хэрэглэх, нойрсуулах бэлдмэл хэрэглэх, тамхи татах, бамбай булчирхайн үйл ажиллагаа багасах, эмэгтэй сарын тэмдэг зогсох, хөгшрөлт зэрэг зэрэг функционал хүчин зүйл болон өвчин нөлөөлдөг. Явц Хурхиралт нь нойрон дундуур тархийг үе үе богино хугацаанд сэрээдэг тул өдөр нойрмоглох нь архаг хурхиралтын үндсэн шинжүүдийн нэг байдаг. Шөнө гүйцэд амраагүй бие, тархи нь нойроо нөхөж амрахын тулд өдөр унтаж амрахыг хичээнэ. Нойрон дунд амьсгал бөглөрөн гэнэт зогсох буюу апноэ өвчний шинж тэмдгүүд болох өнгөц нойр, хөлрөх, шөнө шээх нь олшрох, цуцах, өглөөгүүр толгой өвдөх, өдөр эрс нойрмоглох, цочромтгой байх, ой тогтоолт, анхаарал сулрах зэрэгтэй хавсран илэрсэн үед эмчлэх шаардлагатай . Оношлогоо Хурхирахын оношыг онцгой хүндрэлгүй тавьна. Яаж гэдгийг нь тайлбарлах шаардлагагүй байх. Гэхдээ нойрон дунд бөглөрөн амьсгалахгүй болох хам шинжийн оношыг тавихад ашигладаг нэмэлт шинжилгээний арга хэрэглэж болно. Энэ нь нойрон дунд нь зүрх судас болон амьсгалын системийг шинжлэх – полисомнографи гэдэг шинжилгээ юм. Хурхирахтай өвчтөнг ЧХХ-эмч болон мэдрэлийн эмчид үзүүлнэ. Эмчилгээ Боломжтой бол хурхирахын шалтгааныг арилгана. Унтахын өмнө тамхи татахгүй, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх зэрэг эрсдлийн хүчин зүйлийг хасах хэрэгтэй. Хурхирах ба унтаж байх үеийн амьсгалахгүй байхыг эмийн болон мэс заслын эмчилгээний янз бүрийн аргаар эмчилдэг. Эмийн эмчилгээ нь амьсгалын замыг өргөсгөхөд чиглэнэ. Унтах зөв байрлалыг сонгох ёстой. Түүнчлэн аман доторх тусгай хэрэгслийг хэрэглэн хурхирахыг арилгаж болно. Өвчтөн хурхирахыг багасгадаг тусгай дасгал хийж болно. Хурхирах ба амьсгалахгүй болохыг засдаг мэс заслын арга нь хамрын амьсгалыг сайжруулах, залгиурын нүхийг ихэсгэх, зөөлөн тагнайн хэмжээг багасгах, залгиурын тунгалагын эдийн үүсгэврийг багасгах зэрэг иж бүрдэлт хагалгаа байдаг. Энэ хагалгааг лазерын тусламжтайгаар чанд авиан, эсвэл ердийн механик мэс заслын хутга хутга хэрэглэн хийнэ. CPAP эмчилгээ CPAP эмчилгээн гэдэг нь (англи товчилсон үг Continuous Positive Airway Pressure – амьсгалын замыг байнгын илүү даралттай байлгах) унтаж байх үед амьсгалын замыг байнга гадаад орчноос бага зэрэг илүү даралтттай байлгахаар дүүргэхийг хэлдэг. Ингэснээр залгиурын зөөлөн эд унжих гэсэн хурхирах үндсэн механизмыг арилгана. Эмчилгээг битүү хамрын масктай холбосон уян гуурсаар амьсгалын зам руу тодорхой даралттай агаарын урсгалыг шахаж байдаг бага зэргийн шахуургын тусламжтай хийнэ. Эмчилгээг тусгай зориулалтын лабораторид хийнэ. Цаашид жин нэмэгдээгүй тохиолдолд үр дүнд хэдэн сар, жилийн туршид тогтвортой хадгалагддаг. Улмаар хүн өөрөө, гэрийн нөхцөлд ч багажийг ашиглаж чаддаг болно. Энэ эмчилгээгээр хурхиралтыг бүрэн эмчилдэггүй, зөвхөн үндсэн шинжийг тодорхой хугацаагаар дардаг.