- Хангалттай унтаж амрах, идэвхитэй хөдөлгөөнтэй байх, стрессийг зохицуулах,
- Шингэн хангалттай уух, эрүүл, аюулгүй, илчлэг, шаардлага хангасан хоол хүнс хэрэглэх.
- Гараа байнга савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэж занших.
- Ханиаж, найтаахдаа ам, хамраа дарах эсвэл тохойгоорой хаах буюу хүнгүй тал уруугаа хандах, маск зүүх, шүлс, нус цэрээ ил хаяхгүй байх.
- Гэр, сууц, анги танхим, ажлын байр орчныг тогтмол агааржуулж, дулаан /18-22 хэм / байлгах.
- Нойтон цэвэрлэгээ тогтмол хийх, халдваргүйжүүлэх бодис хэрэглэж занших.
- Даарахгүй байх, цаг агаарын байдалд зохицуулан дулаан хувцаслах,
- Хүүхдийг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах, улиралын томуугийн вакцинд хамрагдах.
- Цэгэн иллэг хийх, дархлаа дэмжих амин дэм, жимс, ногоо, бэлдмэл хэрэглэх.
- Гадуур сэлгүүцэхгүй, айл хэсэхгүй, ханиад томуутай хүнээс хол байх.
- Өвчлөх, хүндрэх эрсдэлтэй архаг хууч өвчин, харшил зэргийг эмчлүүлэх
- Тамхи, архи, мансууруулах, дархлаа дарангуйлах эм бодис хэрэглэхгүй байх.
- Хэрвээ томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн төвдөө / өрх, сумын эмнэлэгт/ мэдэгдэж, эмч дуудаж үзүүлэх.
- Ханиад томуутай бол ажил, сургууль, цэцэрлэг болон гадуур явахгүй, гэртээ байж, хэвтрийн дэглэм сахих, өвчтэй байгаагаа ойр дотны хүмүүстээ хэлэх.
- Томуу, томуу төст өвчний улмаас гэрээр эмчлүүлэх үедээ дээрх зөвлөгөөг үргэлжлүүлэн мөрдөх.
- Дараах цахим хуудаснуудад хандаж мэдээлэл авч болно: Үүнд www.flu.mn;www.nccd.gov.mn; www.moh.mn; www.eruulmendinfo.mn; www.emch.mn;www.who.int;
- Томуу, томуу төст өвчний үед та хаанаас тусламж авч болох вэ? Сум, өрх, багийн эмч, эмнэлэгт хандах. Отроор яваа буюу явуул хүн бол аль ойр байгаа эмч, эмнэлэгт хандах.
Лавлах утас:
- Халдварт өвчний лавлах 100,
- Улаанбаатар хот дүүргийн яаралтай түргэн тусламж 103,
- ХӨСҮТөвийн ЭСХАХ-ний Тандалтын нэгж 455388,
Нийслэлийн Эрүүл мэндийн газар
|
Saturday, February 9, 2013
Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийн тулд иргэд юу хийвэл зохих вэ?
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment