Tuesday, June 5, 2012

“Эрүүл хүүхэд” аяны Удирдах хорооны өргөтгөсөн хурал болlkk


   “Эрүүл хүүхэд” аяныг нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, мэргэжил, арга зүйгээр хангах үүрэг бүхий Удирдах хорооны өргөтгөсөн хурал 2012 оны 5-р сарын 31 нд ЭМЯ дээр болов. “Эрүүл хүүхэд” аяныг санаачлагч, “Эрүүл хүүхэд” аяны Удирдах хорооны дарга Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хурлыг удирдан явуулж, аяны нэгдүгээр шатны үйл ажиллагааны үр дүн, цаашид аяны дараагийн шатны үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах, ямар үр дүнд хүрэх зорилго, зорилт тавьж байгаа болон, ямар арга замаар хэрэгжүүлэх тухай асуудлуудыг хэлэлцүүллээ. “Эрүүл хүүхэд” аяны удирдах хорооны дэд даргаар Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар,
гишүүдээр нь БСШУ-ны, НХХ-ийн болон Сангийн сайдууд мөн Нийслэлийн засаг дарга, НДЕГ-ын дарга, Хүүхдийн төлөө газрын дарга, МҮОНТВ-ийн Ерөнхий захирал нар ажиллаж байна. Аяны эхний шатны үйл ажиллагааг Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонгоор ахлуулсан Ажлын хэсэг болон ЭМЯ-ны ЭТБХЗГ-ын мэргэжилтэн Я.Буянжаргалаар ахлуулсан Ажлын алба, ЗГХА-НЭМГ, бүх аймгийн ЭМГ хамтран ажиллаж амжилттай зохион байгуулж ажиллав.

“Эрүүл хүүхэд” аяны нээлт 3-р сарын 19 нд болж, үзлэг эхэлснээс хойш 5-р сарын 29-ний байдлаар үзлэгт 800,477 (82.9%) хүүхэд хамрагдсан бөгөөд үзлэгт хамрагдсан хүүхдийн 544,704 буюу 68.0 хувьд нь ямар нэгэн өвчин эмгэг илэрсэн. Аяны эхний шатанд бүх хүүхдийг үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдлынх нь талаар мэдээллийн сан бүрдүүлэх үндсэн үйл ажиллагаатай зэрэгцүүлэн өвчлөлтэй илэрсэн хүүхдүүдийг эмчлэх ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар “Эрүүл хүүхэд” аяны үзлэгээр илэрсэн өвчлөлийг нь эмчилж, эрүүлжсэн хүүхдийн тоо 62,756-д хүрээд байна. Мөн амны хөндийн өвчин ялангуяа шүд цоорох өвчин их байгаа тул Эрүүл мэндийн сайдын 2012 оны 4 сарын 27-ны өдрийн тушаалаар “Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах, шүд цооролтын тархалтыг зогсоох чиглэлээр хийгдэх оношлогоо, эмчилгээний асуудлыг улсын хэмжээнд мэргэжил арга зүйгээр хангаж, хяналт тавих чиг үүрэг бүхий мэргэжлийн баг” томилон ажиллуулж, хот хөдөөгийн шүдний эмч нарыг аргачлалаар ханган аяны хүрээнд эмчилгээний зардлын асуудлыг шийдсэнээр шүдний эмчилгээ шаардлагатай 369,777 хүүхдээс одоогоор 12,923 хүүхэд шүдээ эмчлүүлжээ.
       Цаашид аяны үйл ажиллагааг үргэлжлүүлэн шүд цоорол өвчлөлтэй хүүхдүүдийг эмчлэх, үлдсэн хүүхдүүдийг үзлэгт хамруулах ажлыг 2012 оныг дуустал хийхийн дээр хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмолжуулан 5,12,17 насанд нь хүүхдийг үзлэг оношлогоонд бүрэн хамруулах санхүүжилтыг улсын төсөвт тусгуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллах ажээ

No comments:

Post a Comment