Saturday, May 19, 2012
Халдварт бус өвчний эсрэг хамтдаа тэмцье
Дэлхийн өрхийн эмч нарын өдрийг тохиолдуулан 2012.05.19-ы өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, Чингэлтэй Эрүүл мэндийн нэгдэл Өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран "халдварт бус өвчний эсрэг хамтдаа тэмцье" явган аяллын тэмцээнийг амжилттай зохион явууллаа. Тус аялалд ӨЭМТ-ийн эмч, сувилагч нар болон сайн дурын идэвхтнүүд оролцлоо. Аялалд оролцогсод баг болон хуваагдаж олон төрлийн тэмцээнд оролцож амжилттай оролцсон багуудыг шагнаж урамшууллаа. Тэмцэээнд нийт 10 баг оролцов. Явган аяллын хүрээнд уулын оргил булаалдах, олс таталт, эмэгтэйчүүдийн сумо зэрэг тэмцээн зохион нийлбэр дүнгээр аваргуудаа тодрууллаа. Манай 12-р хорооны "Шэжид дүг" баг уулын оргил булаалдахад I байр, эмэгтэйчүүдийн сумо-д I байр эзлэж багийн дүнгээр тэрггүн байранд орж өргөмжлөл мөнгөн шагнал гардлаа.


явган аялал /2012.05.19/
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment