2012
оны 03 сарын 23-наас 2012 оны 05 сарын
20 хооронд “Эрүүл хүүхэд” аяны үзлэг амжилтай явагдлаа. Үзлэгт нийт их эмч-6,
сувилагч-7, жолооч-1 бүрэлдэхүүнтэй
ажиллав.Статистик тоогоор ӨЭМТ дээр 1719 хүүхэд орхоос 1296 хүүхэд ӨЭМТ дээр,
320 ЧД-н нутаг дэвсгэр дээрх цэцэрлэгт, 45 өөр дүүргийн цэцэрлэгт, 58 бусад
дүүрэгт, 33 орон нутагт, эмнэлэгт-3, асрах төвд 1, гадаадад 1, огт бичиг баримтгүй
4, бусад газраас ирж ӨЭМТ орсон 82 буюу нийт үзлэг 87% хамрагдлаа.1296 хүүхдийн 654
эрэгтэй, 641 эмэгтэй.Үүнээс 0-5 нас 1036 хүүхэд, 5-12 нас 177 хүүхэд, 12 дээш
насны 82 хүүхэд хамрагдснаас эрүүл 307 буюу 23,6%, эрүүл бус 989 буюу76,4%
байв.
0-5 насны
хүүхэд :
ӨЭМТ дээр1036
орсон бөгөөд эрүүл 307 буюу 25,8%,
эрүүл бус 769 буюу 74,2%, энэ насанд өвчлөл нь эхний байранд кариес-237 буюу
22,8%, тонзилит-185 буюу 17,8%, харшил-167 буюу 16,1%, фимоз-128 буюу 12,3%,
анемие-78 буюу 7,5% бусад өвчлөл диатез- 42,запор- 42, чихний архаг халдвар
-45, лимфаденит-21, крипорхизм-14, тахикардия, таталт,обыструктивный
брохит,ханиад шуухнаа тус бүр 9,рахит, түнхний эмгэг тус бүр 7, хялар, сул
хараа тус бүр 6,цавины эвэрхий 5, ДЦП, уушгины хатгалгаа, ВПС, жин бага тус бүр
3,алганы зураас ,хүйний эвэрхий, шарлалт, хэлний хөвч богино тус бүр 2,
цусархаг тууралт,оюуны хөгжлийн хоцрогдол, сонсгол муу, псириоз, хараагүй,
ринит, гидроцефали,нүд гялбах,сормуусны буруу ургалт,цээжний өөрчлөлт,гэдэс
дүүрэх,стоматит,их шээх,ам цангах,рефлекс сул,булчингийн хүчдэл сул,шүдний
буруу ургалт зэрэг эмгэг өөрчлөлт, болон өвчлөл тохиолдлоо.
5-12
насны хүүхэд
ӨЭМТ дээр 177 хүүхэд орсноос эрүүл 36 буюу 20,3%, эрүүл бус 141 буюу
79,7%, энэ насны өвчлөлийн эхний байранд кариес-167 буюу 94,3% , тонзилит 137
буюу 77,4%, анемие 39 буюу 22%, харшил-35 буюу 19,7%, запор-29 буюу 16,3%,
бусад өвчлөл лимфаденит-26, фимоз-22, сул хараа-14, чихний архаг үрэвсэл-11,
шүдний буруу ургалт-8, сонсгол муу-6, цавины эвэрхий тус бүр 3, тахикардия,
таталт, түнхний эмгэг, крипорхизм,ам цангах тус бүр 2, ДЦП,гидроцефали, цээжний
өөрчлөлт,шээсний өөрчлөлт, нөсөөгүйжилт зэрэг эмгэг өөрчлөлт болон өвчлөл
тохиолдлоо
12 дээш насны хүүхэд :
82 хүүхэд
орсноос эрүүл 4 буюу 4,8% эрүүл бус 78 буюу 95,1% энэ насны өвчлөлийн эхний
байранд кариес 55 буюу 67%, тонзилит 39 буюу 47,5%, харшил 23 буюу 28%, анемие
19 буюу 23,1%, запор 10 буюу 12,1%, бусад өвчлөл сул хараа-9,чихний архаг
үрэвсэл-7, их шээх-5, лимфаденит, сонсгол муу тус бүр 4,түнхий эмгэг-3, ринит,
нүд гялбах тус бүр 2, ам цангах, таталт тус бүр 1 эмгэг өөрчлөлт болон өвчлөл
тохиолдлоо
Дүгнэлт:
”Эрүүл
хүүхэд” аяны үзлэгт хамрагдсан хүүхдүүдийг дүгнэж үзвэл бага насны хүүхдийн
өвчлөл ихэнх хувь буюу 74,2% өвчлөттэй байгаа нь эмч сувилагч бид нарын
анхааралыг татаж байна. Иймд цаашид бага насны хүүхдийн өвчлөлийг бууруулах
ажлыг зохион байгуулах нь зүйтэй.Бүх насанд шүдний өвчлөл, хоолойн үрэвсэл эхний байранд байгаа нийгмийн эрүүл мэндийн
чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсон нь харагдаж байна.