Friday, August 31, 2012

ЭМД-ын сангаас санхүүждэг Чингэлтэй дүүргийн эмийн сангууд


Та эрүүл мэндийн даатгалд даатгуулж шимтгэлээ төлдөг бол ЭМД-ын сангаас санхүүждэг дараах эмийн сангуудаас зохих журмын дагуу хөнгөлөлттэй үнээр эм авч болох юм байна.
  1. Гладиолус – 9915-4190, 18-р хороо "Үйлс нэгтэн" өрхийн эмнэлгийн байранд
 
2. Сэргэг – 9966-6561, 7 буудлын эцэст Хадгаламж-1 банкны байранд
 
3. Төхөм фарм – 9916-9555, 311-584 1-р хороо 35-р байр 87 тоот
 
4. Монос төв – 9908-4265, 9865-8617, 4 хороо 50 мянгат 15-р байр
 
5. Мэйк ХХК фарм маркет – 324-656, 5 хороо Тэнгис кино театрын баруун талд
 
6. Ази фарма – Чингэлтэй, 321-009, 7011-7112, 3 хороо 50 мянгат 19 байр
 
7. Сайхан хангай – 9312-4742, 14-р хороо Хайлаастын 2-1 тоот
 
8. Шинэ даль – 99180033, 5 сургуулийн хойд талд
 
9. Армон - Бөмбөгөр худалдааны төвийн урд

Thursday, August 16, 2012

Жирэмсэн үед наранд биеэ шарж болохгvй

       Зуны дэлгэр цаг айсуй. Хvн бvр эрvvл агаарт гарч, наранд биеэ шарж, бага ч болов амраад авахыг боддог нь нууц биш ээ. Наранд биеэ шарах дуртай хvмvvст доорх зєвлєгєєг зориулж байна. Наранд биеэ шарахад хамгийн тохиромжтой цаг нь 11-13 цагийн нар юм.
Энэ vед нарны хэт ягаан туяаны идэвхжил хамгийн сайн байдаг. Биеийн цээж хэсгийг шууд наранд шарж болохгvй. Хєл гараас эхлэн эх бие рvv чиглэлтэйгээр эхлэх нь зvйтэй. Биеэ наранд шарахдаа зориулалтын тос, вазелиныг нимгэн тvрхэнэ.
      1. Цусны болон гуурсан хоолой, цагаан мєгєєрсєн хоолойн vрэвсэлт євчтэй хvн нуруундаа айраг, шар сvv, тарвага, баавгайн тос тvрхээд шарахад ямар ч эмнээс илvv сайн эмчилгээ болдог. Шарлагыг єдєрт тогтмол хийж чадвал тэр жилийнхээ євєл нь ханиалга хатгалгаа бараг тусдаггvй байна.
     2. Тэжээлийн доройтол буюу рахиттай хvvхдийн цээж, нуруу, хєлєнд айраг, тарваганы тос тvрхээд, эсвэл шар сvvнд бvх биеэр нь оруулаад наранд шарвал хvvхэд євчлєхгvйгээс гадна ясжилт сайн бэхжиж, майга хәл нь засардаг.
    3. Vе мєчний болон радикулит євчтэй бол барагшингийн ханд тvрхээд наранд шарахад эмчилгээний vр дvн бvр ч илvv болно.
     4. Хоол боловсруулах замын болон ходоод гэдэсний архаг vрэвсэлт євчтэй хvн наранд биеэ гэнэт шарвал хууч євчин сэдрэх аюултайг анхаарууштай. Мєн цочромтгой арьстай, арьсны ямар нэгэн харшилтай бол єдєрт маш бага хугацаагаар таван минутаас хэтэрч болохгvй.
     5. Цусны даралт ихдэх євчтэй хvн наранд биеэ шарахыг шууд хориглодог.
Тvvнчлэн, а. Бєєрний дээд булчирхайн гаралтай
     6. Зvрх судас
в. Мэдрэлийн буюу тархины гаралтай євчтєнvvд онцгой анхаарах нь зvйтэй.
     6. Жирэмсэн эмэгтэй ялангуяа бага сартай vед нь наранд биеэ шарвал тєрєх хvvхэд арьсны харшил, диатез євчтэй болно.
   7. Шар буюу элэгний хурц vрэвсэлт євчнєєр євдсєн хvн жил зургаан сарын дотор наранд биеэ шархыг хориглодог.

Monday, August 13, 2012

Шүдээ эрүүл байлгах энгийн дүрэм

Хүүхэд, том хүн аль нь ч  өглөө босоод:

1-рт Амны хөндий болон хоолойгоо содын уусмалаар зайлах

2-рт Шүдээ угаахгүйгээр нүүр гараа угаана.

3-рт Өглөө заавал цайгаа уух, амжихгүй бол зөгийн балтай буцалсан ус уух (орой унтахдаа
бэлдээд тавьж болно) Өглөө цөс ялгаралт идэвхждэг.
Өглөө хоосон явсанаас хоол боловсруулах эрхтний өвчлөл үүсэх эхний алхам болдог .

4-рт Өглөөний цайны дараа шүдээ зөв угаагаад ажил сургуульдаа явах.

5-рт өдрийн хоолны дараа заавал сойзоор сойзоор шүдээ угааж хэвших. Ажил дээрээ оо сойз байлгах эсвэл цүнхэндээ авч явах.

6-рт орой унтахдаа заавал шүдээ угаагаад, амны хөндий болон хоолойгоо содын уусмалаар зайлна.
Дээрх үйлдлүүд төвөгтэй хэцүү зүйлгүй бөгөөд амьдралын зөв хэвшил, эрүүл байхын хамгийн анхны алхам юм.

Saturday, August 4, 2012

Хүүхэд хэр удаан унтах ёстой вэ?

Хүүхдийн унтах хэмжээ янз бүрийн шалтгаанаас хамаардаг ба тэдгээр шалтгаанд нь нас бас хамаàрдаг байна. Нас хамааралтай дараах ерөнхий зарчмууд байдаг •    1-4 долоо хоногтой: хоногт 15-16 цаг

Дөнгөж төрсөн хүүхдүүд ихэвчлэн 15-18 цаг унтдаг бөгөөд удаан хугацаагаар бус бага бага цагаар олон давтамжтай унтдаг. Дутуу төрсөн хүүхэд бол арай их цаг унтдаг байна.
Дөнгөж төрсөн хүүхдүүдэд унтлагын тодорхой дэглэм, хуваарь байдаггүй ба тэд өдөр шөнийг ялгалгүй унтаж сэрдэг байна.

•    1-4 сартай: хоногт 14-15 цаг
Хүүхэд тань 6 долоон хоногтой болоход түүний унтах давтамж цөөрч унтахдаа илүү урт хугацаагаар унтаж эхлэх ба шөнийн цагаар илүү унтаж байгаа нь танд мэдэгдэхболно.
•    4-12 сартай: хоногт 14 -15 цаг

Энэ насныхандбол 15 цаг унтах нь хамгийн ихдээ ордог. Хүүхэд 11сар хүрэхээрээ 12 цаг л унтдаг болдог. Энэ зөв үү эрүүл унтлагын дэглэм үү гэж гайхаж байна уу? Гайхах хэрэггүй хүүхэд тань гадаад орчинтойгоо илүү их харьцаж,өсөж том болжбайгаа учрас түүний унтлагын дэглэм том хүнийх шиг болж байгаа нь тэр.
•    1-3 настай: хоногт 12-14 цаг.

Хүүхэд томрох тусмаа унрах нь багасч, тэр өглөөгүүр зүүрмэглэхээ больж өдөрт ганц л унтдаг.  Хөлд орж буй хүүхэд бол унтах ёстой 14 цагийнхаа 10 цагт нь л унтаж чаддаг байна. 21-36 сартай хүүхдүүд бол өдөр заавал 1-1.5 цаг  унтах ёстой байдаг. Тэд орой 7-9 цагт унтаад өглө 6-8 цагт сэрдэг.
•    7-12настай: хоногт 10-11цаг

Энэ насан дээр бол сургууль, найз нөхөд, гэрийн даалгавар гээд л хийх зүйл ихэссээр оройний унтлагын цаг хойшилсоор  оройниы 10 цагт рондоо орж  9-12 цаг унтдаг.
•    12-18 нас: хоногт 8-9 цаг

Үнэндээ шилжилтийн насныхынд нойр бол хамгийн чухал байдаг боловч нийгэм, гадаад орчний хүчин зүйлүүдээс болж тэд авахёстой нойроо гүйцэд авч чаддаггүй байна.